-ийн Боловсролын зөвлөх өөрийн 2 хүүхэддээ 14 жилийн турш гэрт нь багшилжээ. Гэхдээ ийм гэрийн сургалт, сургуулийн системээр гэрээсээ сурах хоёр ялгаатай. Бага сургуулийн багшаар ажилладаг байсан туршлагатай хатагтай Kidd ярихдаа “Сургуульд хүүхдүүд ердөө 2-3 цаг л яг хичээлээ хийдэг. Бусад үед нь завсарлаж, янз бүрийн үйл ажиллагаанд оролцдог. Харин гэрээсээ сурч байгаа үед ингэж саатуулах зүйлгүй сурч болно” гэсэн байна.
Түүний зөвлөж байгаагаар бага ангийн хүүхдүүд хичээлээ өглөөгүүр хийсэн нь үр дүнтэй. Харин өсвөр үеийнхэн хангалттай унтаж амарч, өсч хөгжих цагийг олгох нь зөв гэжээ.
Гэртээ хэрэглэж болох зарим эх үүсвэрийн хувьд гэж байдаг. Энэ бол Jason Kimberley гэдэг аялагч, зурагчин, зохиолч хүний үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага юм. Австралийн сургууль, эцэг эхчүүдийн 90 хувь нь эндээс сургалтын төрөл бүрийн материал авч ашигладаг юм байна. Австралиас болон гадны улсуудаас ч эднийхрүү их хандаж байгаа учраас тэд цар тахлын энэ үед өөрсдийн сургалтын материалаа онлайнд суурилсан хэлбэрээр хөгжүүлж ихээхэн завгүй байна. “Cool Australia” Австралийн сургалтын хөтөлбөрийн математик, англи хэл зэрэг хичээлийн үнэгүй дасгал, нэмэлт материалууд бэлтгэдэг ажээ.
ХҮҮХДИЙН ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, ХУВИЙН САХИЛГА БАТ, ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРЫГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?

Source: GettyImagesmartinedoucet

Source: GettyImagesKlaus Vedfelt
Хөл хорионы энэ үе бол гэр бүлийн гишүүд урьд өмнөхөөс ч илүү ойр дотно байх боломж. Энэ үеийг ашиглан аль болох эерэг хандлагатайгаар хүүхэдтэйгээ ажиллаарай.
Тэдний хичээл хийх орчныг зориуд бүрдүүлэн, сургуулийн дүрэмт хувцасаа өмч суухыг хүсээрэй. Энэ нь тэдэнд би одоо хичээлээ хийж, эрдэм сурах гэж байна гэсэн ойлголт тархинд нь өгдөг.
2010-2011 онд Шинэ Зеландад газар хөдлөлт болж, хүүхдүүд сурууль дээрээ хичээллэх боломжгүй болсон. Энэ үед хүүхдүүд гэрээсээ хэдэн долоо хоног хичээллэж байсан бөгөөд эргэн сургууль дээрээ ирэхдээ сурах чадвар нь нэмэгдсэн байжээ. Мөн анх халдвар тархаж байх үед Brisbane хотын нэгэн ээж Mona Perez яг ийм аргаар 10 настай охин, 6 настай хүүтэйгээ гэрээсээ хичээллэж, үр дүнд хүрчээ.
"Манай охин сургууль дээрээ математикийн хичээлдээ тааруухан байсан. Харин хөл хорионы үед гэрээсээ хичээллэхэд илүү сайжирсан" хэмээн ээж нь ярьжээ.
Гэвч Австралид шилжиж ирсэн болон орогнож байгаа айлын хүүхдүүдэд байдал арай өөр

Source: GettyImagessvetkid
Викториад байрладаг -ийн тэргүүн Ramesh Kumar-тай бид ярилцлаа. Түүний хэлж байгаагаар байгууллагынх нь дэмжлэгийг авдаг оюутнуудад бодит байдал санаснаас нь өөр болж хувирч байна. Түүний олон үйлчилүүлэгчид Австралид амжилтад хүрэх тодорхой зорилготой ирдэг боловч COVID19-өөс болж, ажлаасаа гарч, нийгмээс тусгаарлагдсаны дээр гэрээсээ сурах хэрэгтэй болсон нь нэмэлт бэрхшээл учруулж байна. “Хэрвээ тэд олон хүүхэдтэй, бүгд гэртээ сурах хэрэгтэй ч тэдэнд хангалттай зай, хэрэглэх тоног төхөөрөмж байхгүй бол сурах таатай орчин бүрдэхгүй байна гэсэн үг."
Эцэг эхчүүд нь Англи хэл хангалттай биш, Австралийн сургалтын талаарх ойлголт тааруу байдаг нь ч үүнд нөлөөлдөг. Тиймээс зарим айлд ахлах ангийнхан дүү нарынхаа хичээлийг хийлгэх үүрэгтэй болж байна.
Австсралид цагаачлан ирсэн айлын хүүхдүүд энд төрсөн, эндэхийн хүүхдүүдтэй ижил сурах орчинд байж чадахгүй байна.
"Зарим ээж нар охидоороо янз бүрийн гэрийн ажил хийлгэдэг нь тэднийг хичээлээ хийж амжихгүй, сурлага муудах нөхцөл болдог.” хэмээн Ramesh Kumar ярьсан юм.
Өмнөдийн цагаач, дүрвэгчдийн байгууллагаас сурагчдад зориулан гэрийн даалгавараа хийхэд нь туслах үзүүлж байгаа. Та линкээд орж сонирхоорой.