Олон хэл мэддэг байхын 5 давуу тал

Австралийн олон үндэстнээс бүрдсэн ард түмэн 300 гаруй хэлээр харилцдаг нь дэлхийн хамгийн олон хэлээр ярьдаг улсуудын нэг болж байгаа юм. Тэгэхээр олон хэлтэй байх танд ямар давуу талуудыг бий болгодог вэ?

importance of being bilingual

이중언어 교육의 중요성이 더욱 부각되고 있다. Source: Getty Images

НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн тооцоогоор ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол одоо хэрэглэгдэж байгаа 6000 гаруй хэл энэ зууны сүүлээр устах аюултай.  


Та гадаад хэл сурч байгаа юу?  уралдаанд оролцож ялагч болоорой!


Гадаад хэл сурснаар зөвхөн тухайн хэл хадгалагдаж үлдэхээс гадна олон хэлтэй байхын бусад давуу талууд их байдаг. Үүнд:

1. Нас нэмэгдэхэд таны тархийг эрүүл хэвээр хадгална

Олон хэлний мэдлэгтэй байх нь тэнэгэрэл өвчний тохиолдол бага байх эсвэл өвчний шинж хожуу илрэхтэй өндөр хамааралтай болохыг олон судалгааны үр дүнгээр баталсан. 2 хэлний мэдлэгтэй байх нь тархины үйл ажиллагааг эрүүл хадгалж үлдэх мөн насжилтын улмаас гарах өөрчлөлтүүдээс хамгаалах давуу талтай.
brain_by_francesco_carta_fotografo_getty_images.jpg?itok=XcB4dlek&mtime=1470016538

2. Хүүхдийн сурлагад сайнаар нөлөөлдөг

Хүүхдүүд тогтмол хичээллэж байгаа үед нэгээс олон хэл сурах бүрэн боломжтой. Нэмэлт гадаад хэл суралцаж буй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй харьцуулахад эх хэлээрээ ч өндөр үзүүлэлттэй байдаг судалгааны үр дүн гарсан. 
bilingual_academic_advantage_by_joey_celis_getty_images.jpg?itok=iNws7qdG&mtime=1470016538

3. Ажилд ороход давуу тал болж өгдөг

Нэгээс олон хэлээр ярьдаг байх нь таньд ажлын байрны зах зээлд илүү өргөн хүрээнд нэвтрэх боломжийг олгодог ба өндөр цалин авахад ч нөлөөлдөг.
bilingual_employment_by_andrew_rich_getty.jpg?itok=iLAlK21B&mtime=1470016538

4. Олон төрлийн соёлыг ойлгож, мэдрэх боломжтой

Олон хэлтэй байх нь бусад өөр орны соёлыг харах цонх болдог. Ингэснээр та өөрийгөө олон талаас нь илэрхийлэх чадвартай болох мөн дэлхий дээрх хүн төрөлхтний талаар илүү гүн ойлголттой болно. 

  
bilngual_cultural_access_by_getty_images.jpg?itok=SpLwa2n3&mtime=1470016538

5. Эх хэлээ илүү сайн ойлгоход болон бусад олон хэлийг сурахад хялбар болдог

Гадаад хэл сурах үед та эх хэлнийхээ онцлогийг илүү сайн мэдэрдэг. Аливаа улсын хэл ямар бүтэцтэй байдаг тухай болон таны өмнө сурсан хэлний мэдлэг дахин шинэ хэл сурахад улам хялбар болгож өгдөг. 
bilingual_learn_third_language_by_getty_images_0.jpg?itok=ER3oHxR0&mtime=1470016538


SBS Радиогоос олон хэл сурснаар хүмүүст ямар боломжууд гардаг вэ сэдэвтэй зургийн уралдааныг Улс даяаар зарлаж байна.


Share

Published

Updated

By Ildiko Dauda
Presented by Danny Battsog


Share this with family and friends