- Улсын хэмжээнд хийсэн нийт вакцины талаас илүүг нь Викториачууд хийлгэжээ.
- NSW дэмжлэг авч чадаагүй бизнесүүдэд санхүүгийн тусламж үзүүлнэ.
- Canberra хотынхны 12 дээш насны иргэдийн 66 хувь нь вакцины 2 тунг хийлгэжээ.
- Queensland-д дотоодод халдвар гараагүй
VICTORIA
Өнгөрсөн 24 цагт 1,420 халдвар шинээр илэрч, 11 хүн халдвараас болж нас баржээ. Ингээд нийт 68 хүн энэ удаагийн дэгдэлтээр нас барсан байна.
Халдварын эрсдэлтэй газруудын жагсаалтад сургууль, яаралтай тусламжийн үйлчилгээ зэргийг нэмж оруулахаар болсон. Үүнээс өмнө вирусын эсрэг бие илрүүлэх 2,2 сая түргэвчилсэн оношлуурыг эрүүл мэндийн системд нэвтрүүлэхээр мужийн засгийн газар төлөвлөж байна.
Өчигдөр 90,000 гаруй Викторианчууд вакцинаа хийлсэн байна. Энэ нь улсын хэмжээнд хийсэн вакцины талаас илүү нь Викториа мужид хийгдсэн гэсэн үг юм гэж Мужийн эрүүл мэндийн сайд Martin Foley хэлжээ.
NEW SOUTH WALES
594 шинэ халдвар илэрч, 10 хүн нас баржээ.
COVID-19 цар тахлаас болж санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан ч дэмжлэг авч чадаагүй бизнесүүдийг дэмжих зорилгоор -ийг шинээр байгуулжээ. Энэ ажлын хэсэг энэ жил COVID-19 Бизнесийн буцалтгүй тусламж, Бичил бизнесийн буцалтгүй тусламж, JobSaver-ийн төлбөрт хамрагдах шаардлагыг хангаагүй бизнесүүдийг нэг бүрчлэн үнэлэх юм байна.
AUSTRALIAN CAPITAL TERRITORY
28 халдвар гарч, 1 хүн нас баржээ.
Centenary Hospital for Women and Children тусгай асрах газарт нэгэн нярай хүүхдээс халдвар илэрсэн байна.
Одоо Төв Австралид нийт 395 идэвхтэй халдвар байна.
ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТРАЛИД:
- Brisbane хот вакцины эхний тунг 70 хувьд хүргэхээр зорьж байгаа. Мужийн сайд Annastacia Palaszczuk тус хотын Ipswich, Logan, Beaudesert болон Sunshine Coast-ийн иргэдийг вакциндаа хамрагдахыг уриалж байна.
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл дарж орно уу.
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ.
NSW and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР: