ТОВЧХОН:
- Насанд хүрэгчдийн 70 хувь нь вакцинаа бүрэн хийлгэсэн үед Disaster payment-ийн хэмжээг бууруулахаар болжээ.
- Викториа мужид цар тахал эхэлснээс хойш хамгийн өндөр халдвар өнөөдөр гарлаа.
- NSW мужид 10-р сарын 11-нээс эхлэн вакцины 2 тунгаа хийлгэсэн хүмүүс ахмадын асрах газарт орж болно.
VICTORIA
Өнгөрсөн 24 цагт нийт 950 халдвар гарсан нь цар тахал эхэлсэнээс хойшхи хамгийн өндөр халдвартай өдөр болж байна. Халдварын улмаас 7 хүн нас баржээ.
Хөл хорионы зарим хязгаарлалтыг буурууллаа. Өнөөдрөөс эхлэн зарим хязгаарлалтыг зөөлрүүлж, гэрээс 10 км зайд зорчих эрхтэй байсныг 15 км болгож, теннис, голф гэх мэт бусдын биед хүрэхгүйгээр тоглодог спортоор хичээллэж болохоор боллоо.
Харин халдвар нэмэгдэх хандлагатай байгаа учраас Latrobe Valley орчим долоо хоногийн хөл хорионд дахин орлоо.
NEW SOUTH WALES
Тус муж нийт 863 халдвар гарч, 15 хүн нас баржээ. Мужийн сайд хатагтай Gladys Berejiklian эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо төсөөлж байсан загвараас доогуур байна гэжээ.
10-р сарын 11-ны өдрөөс эхлэн ахмадын асрах газрынхан өдөрт 2 хүн хүлээж авах боломжтой болно. Эдгээр хүмүүс нь вакцины 2 тунгаа бүрэн хийлгэсэн байх ёстой юм байна.
New South Wales-ныхны 86.2% эхний, 61.7% хоёр дах тун вакцинаа хийлгэсэн бол 12-15 нас хүүхдүүдийн 44.5% эхний тунгаа хийлгэчихээд байна.
QUEENSLAND
Дотооддоо нэг халдвар гарсан байна. Бас нэг халдвар илэрсэн ч NSW-д авсан халдвар учраас тоондоо оруулаагүй ажээ.
Макс зүүх дүрэм Gold Coast-д хэвээр үйлчлэхээр болсон байна.
Мужийн эрүүл мэндийн газрын дарга Jeannette Young хэлэхдээ, “Одоогоор хөл хорио тогтоох шаардлагагүй ч хэрвээ нийтэд тархах хандлагатай болвол хорио тогтоож болох юм” гэжээ.
ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТРАЛИ ДАЯАР:
COVID-19 Disaster payments-ыг вакцин хийлгэх насныхны 70 хувь нь хоёр тунгаа хийлгэсэн үед бууруулахаар болсон байна.
Графикийн тайлбар:
Хөх: 15-аас дээш насныхны эхний тунгаа хийлгэсэн хүний тоо
Ногоон: Хоёр тун вакцин хийлгэсэн хүний тоо
Шинэчлэгдсэн: 9-р сарын 27
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ.
NSW and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР: