- Victoria мужид сүүлийн дэгдэлт гарснаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барлаа
- NSW энэ долоо хоногт бүрэн вакцинжуулалт 80 хувьд хүрэх төлөвтэй байна
- ACT-д халдвартай байж болзошгүй газрын тоо нэмэгдсээр байна
VICTORIA
Өнгөрсөн 24 цагт 1,571 шинэ халдвар гарч, 13 хүн нас барлаа.
Эрүүл мэндийн шалтгаантай бус, гоо сайхны гэх мэт бусад нэн шаардлагатай бус мэс ажилбар хийхийг түр хугацаагаар зогсоосон байна. Мөн Мельбурн хотын Royal Children's Hospital-д ирж байгаа зочид COVID19-ын эсрэг биет илрүүлэх түргэвчилсэн тест өгснөөр эмнэлэгрүү нэвтэрдэг боллоо. Тус эмнэлгийн нярайн сэхээн амьдруулах тасагт халдвартай байж болзошгүй хүмүүс орсон учраас ийм арга хэмжээ авахаар болжээ.
Өнөө оройноос эхлэн мужийн Hume Region дахь Mitchell Shire гэдэг газар хөл хорионоос гарч байна хэмээн Эрүүл мэндийн сайд Martin Foley мэдэгджээ.
NSW
Муж даяар 444 шинэ халдвар бүртгэгдэж, 4 хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар 16 дээш насныхны 75.2 хувь нь вакцины хоёр тунг, 90 гаруй хувь нь эхний тунгаа хийлгэчихээд байгаа аж.
Энэ Ням гараг гэхэд бүрэн вакцинжуулалт 80 хувьд хүрэх төлөвтэй байна.
Мужийн Ерөнхий сайд Dominic Perrottet ирэх долоо хоногт зарим хязгаарлалтыг цуцлах эсэх тухай кабинеттайгаа маргааш ярилцахаар болсон байна. Тэд шийдвэрээ энэ Баасан гарагт танилцуулах бололтой.
ACT
Өчигдөр нийт 51 шинэ халдвар гарчээ. 16 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 8 нь эрчимт эмчилгээнд, 5 нь хүчилтөрөгчийн аппарат залгуулсан байна.
Тус мужид 370 цэгийг халдвартай байж болзошгүй цэг гэж үзлээ. Эдгээр газруудын мэдээллийг сайтаар дэлгэрэнгүй үзээрэй.
Өнгөрсөн 24 цагт Австралид онцлох нь:
- Victoria мужид халдварын тархалт нэмэгдсээр байгаа учраас эрүүл мэндийн системийг тогтвортой байлгахын тулд гадаад улсуудаас 1000 хүртэлх эрүүл мэндийн ажилтанг сонгон шалгаруулж авахаар болжээ.
- ACT муж бүрэн вакцинжуулалтаараа дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй хот болох гэж байна. Ирэх 11-р сар гэхэд бүрэн вакцинжуулалт нь 99 хувьд хүрэхээр байгаа ажээ.
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ.
NSW and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл дарж орно уу.
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР: