COVID-19 update: Таваас доош насныханд вакцин хийхийг зөвшөөрч, хүүхдүүдэд маск зүүхийг зөвлөлөө

Moderna вакциныг бага насны хүүхдэд хийхийг зөвшөөрлөө.

Authorities in the US and Canada have already approved Moderna's Spikevax vaccine in children under five. (file)

Authorities in the US and Canada have already approved Moderna's Spikevax vaccine in children under five. (file) Source: AAP/AP/zz/STRF/STAR MAX/IPx

Австралийн эм, эмчилгээний хяналтын албан (TGA) нь зургаан сараас таван настай хүүхдэд зориулсан Moderna-ийн Spikevax вакциныг хийийг түр хугацаагаар зөвшөөрчээ. Тэдэнд хоёр тун вакциныг 28 хоногийн зайтай хийх ажээ. "Зургаан сараас зургаан нас хүртэлх насны хүүхдэд үзүүлэх эмнэлзүйн туршилтанд ажиглагдсан ихэнх гаж нөлөө нь хөнгөнөөс дунд зэргийн шинжтэй байжээ. Ихэвчлэн хоёр дахь тунг хийсний дараа ажиглагдсан" гэж мэдээлж байна. Үүнд хүүхэд уйлах, тариа хийсэн орчимд улайх эсвэл хавдах, хүүхэд ядрах, халуурах, булчингаар өвдөх, эмзэглэх зэрэг багтана." гэжээ. Гэсэн хэдий ч вакциныг хүүхдэд хэрэглэхээс өмнө Австралийн Дархлаажуулалтын Зөвлөх Баг (ATAGI) зөвшөөрөл авах шаардлагатай хэвээр байна.

Эрүүл мэндийн болон боловсролын байгууллагынхан сурагчид хичээлийн 3-р улирлын наанадаж эхний 4 долоо хоногт маскаа зүүхийг онцгойлон анхааруулжээ.
Өнөөдөр буюу 7-р сарын 19 нд Австралид 75 хүнд COVID19 халдвараас болж нас баржээ. Тэдний 26 нв NSW мужид, 25 Victoria мужид, 18 хүн QLD мужид нас барсан байна. 

Дэлгэрэнгүй тоон мэдээллийг эндээс үзнэ үү.

Share
Published 19 July 2022 8:25pm
Updated 19 July 2022 8:34pm


Share this with family and friends