-Northern Territory-д COVID-19-ын зургаан халдвар гарсны тав нь Robson River орчимд бүртгэгджээ. Тиймээс Katherine болон the Robinson River region-д ирэх Даваа гараг хүртэл хөл хорио тогтоож, тухайн бүс даяар маск заавал зүүхийг шаардаж эхэллээ.
-Викториа мужид цар тахлын эсрэг хуулийг эсэргүүцсэн жагсаал Мельбурн хотод мужийн парламентын гадаа болж байна. Энэхүү жагсаалыг зохион байгуулж, оролцож байгаа хүмүүсийг мужийн сайд Daniel Andrews “жижиг, танхай нөхдүүд” хэмээн шүүмжилсэн байна. Хуулийн хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ.
-Pfizer COVID-19-ын халдварын эсрэг эмийн ерөнхий хувилбарыг гаргах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ эм нь халдвар авсан үед эмнэлэгт хэвтэх, нас барахаас сэргийлэх үр дүнтэй тул гэрийн эмчилгээнд хэрэглэх боломжтой юм.
COVID-19 NEW CASES:
Victoria: 916 халдвар гарч, 9 хүн нас баржээ.
New South Wales: 231 халдвар гарч, халдвараас болж хүн нас бараагүй байна.
ACT: Зургаан халдвар гарчээ.
Queensland: Нэг ч халдвар гараагүй.
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЦЭГҮҮД БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ.
NSW and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл дарж орно уу.