COVID19 UPDATE: БҮРЭН ВАКЦИНЖУУЛАЛТ 70 ХУВЬД ХҮРЛЭЭ

10-р сарын 20-ны өдрийн COVID19-той холбоотой шинэчилсэн мэдээг хүлээн авна уу.

Australian Health Minister Greg Hunt (left) and Australia’s Chief Medical Officer Paul Kelly speak to the media during a press conference at Parliament House in Canberra, Wednesday, October 20, 2021. (AAP Image/Lukas Coch) NO ARCHIVING

Health Minister Greg Hunt (left) and Chief Medical Officer Paul Kelly during a press conference at Parliament House in Canberra, Wednesday, October 20, 2021. Source: AAP Image/Lukas Coch

  • Victoria муж NSW-тэй хилийн хориогоо зөөлрүүллээ
  • NSW яаралтай бус мэс ажилбаруудыг хийж эхэлнэ
  • ACT мужид 24 шинэ халдвар гарлаа


VICTORIA

Өнгөрсөн 24 цагт нийт 1,841 шинэ халдвар гарч, 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар муж даяар нийт 22,598 халдвар идэвхтэй байна.

Өнөөдрөөс эхлэн вакцины 2 тун хийлгэсэн хүмүүс Викториа мужруу ороход ямар нэгэн тусгаарлалтгүйгээр нэвтэрч болно. Харин Greater Sydney орчмын Blue Mountains, Central Coast, Shellharbour болон Wollongong газруудыг “Улбар шар” бүр гэж үзсэн хэвээр байгаа учраас зөвшөөрөл авч орж ирэх ёстой юм байна.

Харин вакцин хийлгээгүй хүмүүс Викториа мужруу орж ирээд 72 цагийн дотор шинжилгээ өгч, хариу нь сөрөг гартал өөрийгөө тусгаарлах ёстой.

Та өөр ойр вакцин хийлгэх газрыг олоорой.

NEW SOUTH WALES 

Нийт 283 шинэ халдвар гарч, 7 хүн нас барлаа.  

COVID-19 тархалтаас болж Greater Sydney-д хоёр сарын турш зогсоогоод байсан яаралтай бус сонгомол мэс ажилбарыг ирэх долоо хоногт хийж эхлэхээр болжээ. Ирэх даваа гарагаас эхлэн хувийн болон нийтийн байгууламжид 75 хувийн хүчин чадлаар уг мэс ажилбарыг хийж эхлэх юм байна.

Та дарж, вакцины захиалгаа өгөөрэй.

ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТРАЛИ ДАЯАР: 

  • ACT муж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг хүмүүс болон ахмадын асрах төвүүдийн ажилчдыг вакцин заавал хийлгэх ёстой гэж үзжээ.
  • Австралийн насанд хүрэгчдийн 70 хувь нь бүрэн вакцинаа хийлгэснээр Австралийг дахин нээх үндсэн үзүүлэлтдээ хүрсэн тухай Холбооны Засгийн газрын Эрүүл мэндийн сайд Greg Hunt мэдэгдлээ.
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл  дарж орно уу. 

ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ. 

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:



ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:


Share
Published 20 October 2021 3:12pm
By SBS/ALC Content
Presented by Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS


Share this with family and friends