- NSW, Victoria мужуудад нийт 42 хүн нас барсан нь Австралид цар тахал эхэлснээс хойших хамгийн олон нас баралт бүртгэгдсэн өдөр болж байна.
- NSW мужийн иргэд түргэвчилсэн оношлуур /RAT/-аар эерэг гарсан бол ServiceNSW app-аар дамжуулан заавал бүртгүүлэх ёстой болж байна. Хэрвээ бүртгүүлээгүй бол $1,000 торгууль ногдуулна. Энэ дүрмийг 1-р сарын 19-ны өдрөөс мөрдөж эхэлнэ.
- NSW мужид 21 хүн халдварын улмаас нас баржээ. Тэдний нэг нь 30 настай эрэгтэй байлаа. Муж даяар 34,759 халдвар бүртгэгджээ.
- NSW гарч байгаа халдварын 90 хувь нь Omicron variant гэж мужийн Эрүүл мэндийн газрын дарга Kerry Chant хэллээ.
- Victoria мужид 40,127 шинэ халдвар бүртгэгдэж, 21 хүн вирусийн улмаас нас баржээ.
- Халдвар улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо өчигдрийнхөөс 85 нэмэгдэж, 946 болжээ. Тэдний 112 нь эрчимт эмчилгээнд, 31 амьсгалын аппаратад орох шаардлагатай байна.
- Queensland-д мөн эмнэлэгт хэвтэж буй хүний тоо нэмэгдэж, 525 боллоо. Тэдний 30 нь эрчимт эмчилгээнд эмчлүүлж, найм хүн амьсгалтын аппаратад оржээ.
- Вирусийн халдвар хурдтай нэмэгдэж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж байгаа учраас бизнесийн салбаруудад COVID-ээс тусгаарлах дүрмийг зөөлрүүлэхээр эрүүл мэндийн салбарынхан яаралтай уулзалтууд лхагва гарагт хийнэ.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхны вакциныг нэмэлтээр хийх нь шинээр гарч буй хувилбаруудыг эсрэг стратеги болж чадахгүй бөгөөд халдвар дамжихаас илүү хамгаалах шинийг тарихыг анхаарууллаа.
- ДЭМБ-ын Европ хариуцсан захирал Hans Kluge “Ойрын 6-8 долоо хоногт Европчуудын талаас илүү хувь нь Omicron хувилбарын халдвар авна” гэлээ.
ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРААР/RAT/ЭЕРЭГ ГАРСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ:
COVID-19 ТООН МЭДЭЭ:
New South Wales мужид 34,759 халдвар гарч, 21 хүн нас баржээ.
Victoria has мужид 40,127 халдвар гарч, 21 хүн нас баржээ. Нийт халдварын 18,434 нь RAT оношлуурын хариугаар бүртгэгджээ.
Queensland мужид 22,069 халдвар гарчээ. Тэдний 3,985 нь RAT оношлуураар илэрчээ.
Tasmania мужид 1,583 халдвар гарлаа.
ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:
Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг линкээр орж аваарай.
Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол линкээр орж мэдээлэл аваарай.
Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол линкээр орж мэдээлэл аваарай.
Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл дарж орно уу.