ТОВЧХОН:
- NSW мужийн 16 дээш насны хүн амын 47.5 хувь нь 2 тун вакцинаа хийлгэжээ
- VIC мужийн Shepparton хөл хорионоос гарна
- ACT хүн амын 75 хувь нь эхний тунгаа хийлгэлээ
- Queensland-д дотоод халдвар гараагүй
NEW SOUTH WALES
Өнгөрсөн 24 цагт нийт 1,259 шинэ халдвар бүргэгдэж, 12 хүн нас баржээ.
Тус мужийн хүн амын 80 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байна.
Мужийн засгийн газрын гаргасан төлөвлөгөө ёсоор хүн амын 70 хувь нь 2 тун вакцинаа бүрэн хийлгэсэн үед одоо байгаа хөл хориог цуцлах юм. Өнөөдрийн байдлаар 47,5 хувь байна.
Хэдийгээр вакцинжуулалт сайн явж байгаа ч иргэд, ялангуяа Сиднейн баруун хэсгийн оршин суугчид хамгаалалтаа сулруулахгүй байхыг мужийн сайд Gladys Berejiklian анхааруулжээ.
VICTORIA
Нийт 423 халдвар гарч, хоёр хүн нас баржээ.
Greater Ballarat хот өнөө оройноос эхлэн 7 хоногийн хөл хорионд эргэн орж байна. Тэнд шөнийн цагаар гадагш гарахгүй байхаас бусад бүх дүрэм нь Мельбурны хөл хориотой ижил байх ажээ.
Харин Shepparton-д сүүлийн 3 өдөр халдвар гараагүй учраас өнөө шөнөөс эхлэн хөл хориог цуцалж байна.
Нэг жолоочоос халдвар илэрсэн учраас мужийн орон нутгаар явдаг галт тэрэгний үйлчилгээ зогссон байна. Гэхдээ оронд нь V/Line үйлчилгээнд гарчээ.
AUSTRALIAN CAPITAL TERRITORY
Нийт 13 шинэ халдвар гарсаны 8 нь халдвартай үедээ гадуур явж байжээ.
Мужийн сайд Andrew Barr “Мужийн 12-оос дээш насны хүн амын 75 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байх зорилтдоо өнөөдөр хүрнэ” гэсэн байна.
Тус мужийн хувьд өчигдөр хөл хориог дахин 4 долоо хоногоор сунгасан.
ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТАРЛИД:
- Northern Territory -ийн COVID-ын эсрэг Stage 3 төлөвлөгөөний дагуу өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүс вакцинд заавал хамрагдах ёстой боллоо.
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ.
NSW and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР: