Бүрэн вакцинаа хийлгэсэн 40 настай эрэгтэй COVID19-ын Omicron хувилбараар халдварласан нь тогтоогдож, NSW мужид Omicron хувилбарын нийт зургаан тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн өнгөрсөн Пүрэв гарагт өмнөх халдвартай хүмүүстэй хамт нэг нислэгээр Сидней хотод ирсэн ажээ. Эрүүл мэндийн сайд Brad Hazzard-ын хэлж байгаагаар тэрээр Австралид ирснээсээ хойш Сидней хотын Cabramatta орчимд гадуур явж байсан байна. Мөн тав дахь тохиолдол болсон 30 настай эмэгтэй ч Central Coast орчимд өнгөрсөн Баасан, Бямба гарагуудад хэд хэдэн газраар явжээ. Тиймээс дээрх газруудад байсан хүмүүсийг шинжилгээ өгөхийг уриалж байна.
Omicron вариантын тухай хангалттай мэдээлэлтэй болоход хоёр долоо хоног шаардлагатай байна гэж Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Paul Kelly хэллээ.
New South Wales болон Victoria мужуудад гаднаас ирж байгаа бүх хүн 72 цагийн турш өөрсдийгөө тусгаарлаж, шинжилгээ өгөх ёстой. Тэд энэ тусгаарлалтаа дуусгасны дараа хоёр дахь шинжилгээ өгөх бөгөөд NSW мужид ирснээсээ зургаан хоногийн дараа, Victoria мужид ирснээс 5-7 хоногийн дараа дахин шинжилгээ өгөх юм байна.
New South Wales- Өмнөд Африкийн 8 улсаас ирсэн хүнийг 14 хоногийн тусгаарлалтад байхыг шаардаж байгаа бол Victoria муж 9 улсаас ирсэн бүх хүнийг мөн 14 хоногийн тусгаарлалтад орохыг шаардаж байна.
NSW муж тусгаарлалтын дүрэм зөрчсөн хүмүүст оноох торгуулийг нэмэгдлээ. Ингээд тусгаарлалт болон шинжилгээ өгөх зааварчилгааг зөрчсөн хүнд 1000 долларын торгууль оноодог байсныг 5000 болголоо. Харин бүлэг хүмүүс нийлж энэ дүрмийг зөрчсөн бол 10,000 долларын торгууль оноохоор болжээ.
COVID-19 STATISTICS:
Victoria муж 1,179 халдвар гарч, зургаан хүн нас баржээ.
NSW мужид 251 халдвар гарсан бол Queensland-д нэг ч халдвар бүртгэгдээгүй байна.
ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:
Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг линкээр орж аваарай.
Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол линкээр орж мэдээлэл аваарай.
Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол линкээр орж мэдээлэл аваарай.
Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл дарж орно уу.
Холбоотой мэдээ:

АВСТРАЛИ УЛС ХИЛЭЭ НЭЭХЭЭ ТҮР ХОЙШЛУУЛЛАА