ТОВЧХОН:
- NSW вакцин хийлгэснээ батлах гэрчилгээний аппликейшн туршина.
- Victoria муж сургуулиудын агааржуулалтын системд хөрөнгө оруулалт хийнэ.
- ACT вакцинжуулалт амжилттай явагдаж байна.
- Queensland вакцинжуулах цэгийн тоогоо нэмлээ.
NEW SOUTH WALES
Өнгөрсөн 24 цагт нийт 1,035 шинэ халдвар бүртгэгдэж, 5 хүн нас баржээ.
NSW муж вакцин хийлгэснээ батлах гэрчилгээ олгох аппликейшнийг 10-р сарын 6-ны өдрөөс туршилтаар хэрэглэх гэж байна. Энэ нь Service NSW аппликейшний нэг хэсэг болон хэрэглэгдэх бөгөөд эхний ээлжид зөвхөн мужийн орон нутгийн хэдэн зуун хүний хүрээнд туршиж үзнэ. Ингээд мужийн нийт хүн амын 70 хувь нь вакцинаа бүрэ хийлгэсэн үед муж даяар хэрэглэхээр төлөвлөж байгаа юм байна.
Мужийн баруун хэсэгт орших Oberon-ний бохир усны шугамаас халдварын вирус илэрчээ.
VICTORIA
Нийт 628 дотоод шинэ халдвар бүртгэгдлээ. Үүний 57 хувь нь Melbourne-ний хойд хэсгийн дүүргүүдэд гарсан байна. Халдвараас болж 3 хүн нас барлаа.
Викториа муж халдварын эрсдэлийг бууруулахын тулд улсын бүх сургууль, зарим бага төлбөртэй Католик сургуулиуд болон хувийн сургуулиудад нийт 51,000 агаар цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулахаар болжээ. Үүнд 190 сая доллар зарцуулах төсөв баталжээ. Энэ нь сургуулийн агааржуулалтын системд оруулж буй Австралийн анхны бөгөөд хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.
Өнөө оройноос эхлэн Ballarat-ийн хөл хориог цуцалж байна. Гэхдээ гадаа болон дотор заавал маск зүүх дүрэм хэвээр үйлчлэх юм байна.
AUSTRALIAN CAPITAL TERRITORY
Өнгөрсөн 24 цагт нийт 17 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, тэдний 11 нь халдвартай байх үедээ нийтийн дунд явж байсан нь тогтоогдсон байна.
ACT нь нийт хүн амынхаа 95 хувийг вакцинжуулах зорилт тавьсан ба одоогоор вакцин хийлгэх эрхтэй болсон хүний 81 хувь нь эхний тунгаа, 56 хувь нь 2 тунгаа хийлгэчихсэн байгаа ажээ.
ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТРАЛИД ОНЦЛОХ НЬ:
- Queensland мужид 9-р сарын 22-ноос эхлэн Boondall, Caboolture, Doomben болон Kippa-Ring-д очиж заавал захиалга өгөлгүй вакцинаа хийлгэх боломжтой болно.ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ. NSW andSource: ALC
VIC , and
ACT and
NT and
QLD and
SA and
TAS and
WA and
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР: