Өнөөдөр буюу 6-р сарын 3-ны Баасан гарагт Австрали улсад 44 хүн COVID19-ын улмаас нас баржээ. Тэдний 22 нь Викториа мужид, 11 нь New South Wales, харин зургаа нь Queensland-д, Western Australia-д мөн зургаан хүн нас баржээ.
NSW-д халдварын тоо нэмэгдэх хандлагатай болж, Omicron-ны BA.2 дэд хувилбар ихэнх тохиолдлыг эзэлж байна хэмээн мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Гэсэн ч BA.4, BA.5 хувилбаруудын тоо ойрын өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Түүчнлэн NSW мужид Monkeypox-ын 3 дахь халдвар Европоос ирсэн хүнээс илэрчээ.
Тасмани муж 6-р сарын 6-наас эхлэн мужийн оршин суугчиддаа томуугийн вакциныг дөрвөн долоо хоногийн турш үнэгүй хийхээр болжээ.
Мөн NSW, Victoria, Western Australia, South Australia болон Queensland-мужийнхан ч эмийн сан болон GP-ээр дамжуулан томуугийн вакциныг үнэгүй хийлгэх боломжтой.
COVID19 холбоотой залилан ихэсч байгааг Австралийн засгийн газраас анхааруулж байна. Цар тахал эхэлснээс хойш 6,415 залилангийн хэрэг бүртгэгдэж, үүнд нэг сая гаруй доллар алдсан тухай Scamwatch мэдээллэжээ. Ихэнх залилагчид онлайнаар худалдаа, хувийн мэдээллийг цуглуулж залилан хийдэг байна. Танд гомдол байгаа бол хандаж, тусламж аваарай.
ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:
COVID-19 шинжилгээ хийлгэж болох эмнэлэгүүд:
Түргэн оношлуураар /RAT/ эерэг хариу гарсан бол мэдэгдэх хаягууд: