COVID-19 Update: Викториа мужид хийх сонгомол мэс заслын тоог нэмнэ

2-р сарын 16-ны өдрийн Австрали улсад COVID19 холбоотой мэдээний багцыг хүлээн авна уу.

Victorian Premier Daniel Andrews speaks to the media during a press conference in Melbourne, Wednesday, February 16, 2022. (AAP Image/James Ross) NO ARCHIVING

Victorian Premier Daniel Andrews. Source: AAP Image/James Ross

  • Викториа мужийн Мельбурн хотод болон орон нутгийн эмнэлгүүдэд хийх сонгомол мэс заслын тоог 2-р сарын 21-ны өдрөөс нэмэх гэж байна. Эмнэлэгт COVID-19 халдвартай өвчтөний тоо энэ хэвээр буурсаар байвал 100 хувийн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байна.
  • Эмнэлэгт хэвтэх хүний тоо тогтмол буурч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ сайжирч байгаа энэ үед одоо мөрдөж байгаа хязгаарлалтуудыг арилгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа  Виктория мужийн Эрүүл мэндийн сайд Martin Foley мэдэгдлээ.
  • Одоо мөрдөж байгаа дүрмүүдийг бид эргэн харж байгаа. Удахгүй сайн мэдээ дуулгах байх гэж мужийн Ерөнхий сайд Daniel Andrews өнөө өглөө мэдэгдсэн юм.
  • Queensland мужид хүүхдүүдийн дунд халдвар нэмэгдсээр байгаа ч мужийн Эрүүл мэндийн сайд Yvette D'Ath сургуулиуд сайн ажиллаж байгаа хэмээн дүгнээд ямар нэгэн тусгаарлалт, сургуулийг хаах шаардлагагүй гэж үзжээ.
  • Австралийн эрүүл мэндийн салбарынхны нийгэмлэг болон Сувилагч, эх баригчдын холбооноос Northern Territory-д “code brown”-ыг албан ёсоор зарлах ёстой гэж үзэж байна. /Энэ нь тээврийн осол, химийн бодис асгарсан, байгалийн гамшиг, олон нийтийн хохирол амссан үйл явдлуудад зарладаг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн онцгой байдлын дохио юм байна./
Covid-19 ТООН МЭДЭЭ:

New South Wales мужид 1,478 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 92 нь эрчимт эмчилгээний тасагт байна. 27 хүн нас барж, 10,463 хүн халдвар авчээ.

Victoria мужид 397 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 68 нь эрчимт эмчилгээний тасагт байна. Тэдний 13 нь амьсгалын аппаратад оржээ. 18 хүн нас барж, 8,149 шинэ халдвар бүртгэгджээ.

Queensland мужид 6,596 халдвар гарч, 12 хүн нас баржээ. 404 хүн улсын эмнэлэгт, 28 хүн хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт 38 хүн эрчимт эмчилгээнд байгаа ажээ.

Tasmania мужид нас барсан тохиолдол байхгүй, 625 халдвар гарч, 14 хүн эмнэлэгт байгаагийн хоёр нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.



ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР/RAT/-ЫН ХАРИУГАА МЭДЭГДЭХ ХАЯГУУД:

ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:

Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг  линкээр орж аваарай.

Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол  линкээр орж мэдээлэл аваарай.

Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол  линкээр орж мэдээлэл аваарай.

Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:

Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл  дарж орно уу. 

 

 


Share
Published 16 February 2022 2:59pm
Updated 16 February 2022 3:03pm


Share this with family and friends