COVID-19 UPDATE: ДОТООДЫН АЯЛАГЧИД ШИНЖИЛГЭЭ ҮНЭГҮЙ ӨГНӨ

11-р сарын 24-ны өдрийн COVID19 холбоотой шинэчилсэн мэдээг хүлээн авна уу.

A woman waits to receive a COVID-19 test in the eastern suburbs of Sydney Tuesday, Sept. 14, 2021.

A woman waits to receive a COVID-19 test in the eastern suburbs of Sydney Tuesday, Sept. 14, 2021. Source: AAP

Холбооны засгийн газрын эрүүл мэндийн сайд Greg Hunt Австрали дотроо аялж байгаа хүмүүс Covid-19 шинжилгээг улсын эмнэлэгт үнэгүй өгч болно гэлээ. Зарим муж, бүс нутгууд заавал шинжилгээний хариу үзүүлэх ёстой гэж шаардаж байгаа бөгөөд Queensland мужид гэхэд 150 доллароор шинжилгээг авч байгаа нь иргэд төлөх ёстой эсэхэд эргэлзээ төрүүлээд байсан юм.  

Queensland, Western Australia болон South Australia мужууд сүүлийн 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариу эсвэл хамар, хоолойн арчдас авахыг шаардаж байгаа.

Ирэх оны Нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн бүрэн вакцинаа хийлгэсэн Шинэ Зеландын иргэд болон бусад шаардлага хангасан хүмүүс ямар нэгэн буудлын тусгаарлалтгүйгээр Шинэ Зеланд улсруу зорчдог болно. Тэд гэрийн тусгаарлалтад долоо хоног байх хэрэгтэй болно.  

ТООН МЭДЭЭ:

The Northern Territory-д 11 шинэ халдвар гарчээ.

Victoria мужид 1,196 шинэ халдвар бүртгэгдэж, гурван хүн нас баржээ.  

New South Wales мужид 248 халдвар гарч, 2 хүн барсан байна.

Queensland мужид нэг ч халдвар бүртгэгдээгүй.

ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:

Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг линкээр орж аваарай.

Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол  линкээр орж мэдээлэл аваарай.

Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол линкээр орж мэдээлэл аваарай.

Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:


Share
Published 24 November 2021 1:43pm
Presented by Undrakhbayar Jargalsaikhan


Share this with family and friends