COVID-19 UPDATE: NSW ГАДААД АЯЛАГЧДАД ҮҮДЭЭ НЭЭХЭЭ ЗАРЛАЖ, VICTORIA МУЖ ЗАРИМ ХЯЗГААРЛАЛТАА СУЛРУУЛАВ

Бид долоо хоног бүрийн Лхагва гарагт COVID-19 халдварын тоон мэдээлэл болон Мужуудын засгийн газрын гаргасан шийдвэрийг танилцуулж байх болно. Ингээд 9-р сарын 1-ны өдрийн байдлаарх шинэчилсэн мэдээллийг хүлээн авна уу.

Sandown Racecourse

Нарийн горимд хадгалах ёстой Pfizer вакциныг хүлээж авч байгаа нь. Викториа муж Sandown Racecourse дах Вакцинжуулах төв. 8-р сарын 31 Мельбурн хот Source: AAP Image/Daniel Pockett

ТОВЧХОН:

  • NSW мужийн халдваргүй бүсүүдийн бохир усны шугамд халдвар илэрчээ   
  • Victoria мужид AstraZeneca вакцины 70,000 тун хийлгэх эрх нээлттэй байна
  • ACT мужид 16-27 насныхан Pfizer вакцины захиалга авч эхэллээ
NEW SOUTH WALES  

NSW мужид өнгөрсөн 24 цагт нийт 1,116 дотоод халдвар гарч, 4 хүн нас баржээ. 

COVID-19 вирусын халдвар Thredbo, Merimbula, Port Macquarie, Dunbogan, Bonnie Hills, Warren, Molong, Tamworth болон Gunnedah дахь бохир уснаас илэрсэн байна.  

Мужийн сайд Gladys Berejiklian ирэх 10-р сард олон улсын аялагчдыг дахин хүлээж авч магадгүй хэмээн зарлалаа.

Та вакцинаа хийлгэж амжаагүй байгаа бол . Харин вакцин хийлгэснээ нотлох баримт хэрэгтэй бол аваарай.

VICTORIA

Тус мужид өнгөрсөн 24 цагт 120 дотоодын шинэ халдвар гарч, 2 хүн нас баржээ. Мужийн сайд Daniel Andrews сулруулж байгаагаа өнөөдөр зарлалаа. Нийт вакцин хийлгэх эрхтэй болсон хүмүүсийн 70 хувь нь эхний тунгаа хийлгэсэн үед хязгаарлалтуудыг цуцалж, гэрээсээ хол 5 км дотор зорчих хязгаарыг 10 км болгоно хэмээн мэдэгдлээ. 9-р сарын 23 гэхэд вакцинжуулалт 70 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байгаа юм байна.

Барилгын салбарт бас нэгэн зохицуулалт хийлээ. Энэ бол тухайн барилгад ажиллагсадын 90 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн бол нийт хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж болох юм байна.

9-р сарын 7-ноос эхлэн 12-р ангийнхан вакцин хийлгэх эрхтэй болно. Тэд 10-р сарын 5-нд The General Achievement Test-ээ өгөхөөр болжээ. Гэхдээ 3-р улиралд тэд сургууль дээрээ хичээллэх боломжгүй байсаар дуусгах нь ээ.

Маргааш оройн 11:59 цагаас эхлэн хүүхдийн гадаах тоглоомын талбайнуудыг нээж, хэвийн ажиллаж эхлэх юм байна. Хүүхэдтэйгээ хамт явж байгаа эцэг, эхчүүд маскаа заавал зүүх ёстойг битгий мартаарай.

Өөрт ойр вакцин хийлгэж болох газрыг олоорой.

AUSTRALIAN CAPITAL TERRITORY 

Тус мужид 23 халдвар гарсаны 12 нь халдвартай байх үедээ гадуур явж байжээ.

Канберра хотын 16-29 насныхан Pfizer вакцин захиалан хийлгэх эрхтэй болсон. Вакцинаа өөрт ойр GP-дээ эсвэл ACT мужийн Засгийн газрын олон нийтийг вакцинжуулах эмнэлгүүдэд хийлгэж болно.  Гэхдээ мужийн олон нийтийг вакцинжуулах эмнэлгүүд 10-р сарын сүүл хүртэл захиалга авахгүй байгаа юм байна.  

Та вакцинаа захиалаарай.
ALC-Resource
Source: ALC-Resource
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ. 

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:



ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:


Share
Published 1 September 2021 4:26pm
Updated 1 September 2021 7:17pm
By Undrakhbayar Jargalsaikhan

Share this with family and friends