COVID UPDATE: Австралид XE COVID-ийн анхны тохиолдол илэрлээ

Австрали дахь COVID19 холбоотой мэдээллийн багцыг хүлээн авна уу.

Queues of people are seen at the Virgin and Jetstar departure terminal at at Sydney Domestic Airport in Sydney, Wednesday, April 13, 2022. (AAP Image/Bianca De Marchi) NO ARCHIVING

Passengers wait at Sydney Airport in New South Wales. (file) Source: AAP Image/Bianca De Marchi

New South Wales мужид XE коронавирусын халдвар гарчээ. Энэ нь infection. BA.1/BA.2-ын холимог хувилбар гадаад улсаас эргэн ирсэн хүнээс илэрсэн бөгөөд 6 тохиолдол бүртгэгдээд байсан юм. Харин шинээр бүртгэгдэж байгаа XE нь өмнөх хувилбаруудаас илүү халдварлах чадвар өндөр байх магадлалтай.

Victorian ус цэвэршүүлэх байгууламжаас Омикроны дэд хувилбаруудыг илрүүлжээ. Энэхүү хувилбар Tullamarine ойролцоогоор илэрсэн байна. Өмнө нь цөөн тооны улсуудад буюу Өмнөд Африк, Бельги, Англи, Герман зэрэг улсуудад гарсан юм байна.

South Australia мужид маск заавал зүүх хязгаарлалтаа 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн сулрууллаа. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмад настны асрах газарт, засан хүмүүжүүлэх, хорих газарт, сургалтын төв, нийтийн болон хувийн эмнэлэгт заавал маскаа зүүх хэвээрээ байна.  Мөн үйлчлүүлэгчийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний төвүүд, эмийн сан, шинжилгээ өгөх газрууд, нийтийн тээвэр таксинд, онгоцонд заавал зүүх ёстой.

Дархлаажуулалтын судалгаа, тандалтын үндэсний COVID-19 вакцин  хүүхдэд тохирох эсэхийг шийдэх аплекэйшн зохион бүтээжээ. Үүндээ вакцинтай холбоотой бүх мэдээллийг багтаажээ.

Western Australia муж Омикроны давалгааг давж гарлаа хэмээн мужийн Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн, Dr Andy Robertson хэллээ.  Тэрээр Perth хотын ABC Radio -д ярихдаа хэрвээ халдварын тоо цаашид буурсаар байвал мужийн засгийн газар дотор газарт заавал  маск зүүх шаардлагыг бууруулах талаар хэлэлцэж магадгүй гэжээ.

Амьсгалын дээжийг ашиглан коронавирусын халдварыг гурван минут хүрэхгүй хугацаанд илрүүлдэг InspectIR COVID-19 Breathalyzer төхөөрөмжийг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны газраас яаралтай ашиглах зөвшөөрөл олгосон байна. Энэ нь гар тээшинд хийгээд явах боломжтой хэмжээтэй бөгөөд эмнэлэгт, явуулын шинжилгээний газруудад байрлуулан ашиглаж болох юм байна.

ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:

СOVID19 холбоотой цаг үеийн мэдээллийг Монгол хэлээр  -ээс аваарай. 

COVID-19 шинжилгээ хийлгэж болох эмнэлэгүүд:



Түргэн оношлуураар /RAT/ эерэг хариу гарсан бол мэдэгдэх хаягууд:  



Австралид мөрдөж байгаа хязгаарлалтуудын тухай мэдээллийг  эндээс аваарай.

Танд санхүүгийн тусламж хэрэгтэй бол 

СOVID19 холбоотой нэр томъёог монгол хэлээр  эндээс хараарай. 


Share
Published 17 April 2022 11:12pm


Share this with family and friends