COVID-19 UPDATE: ЗАСГИЙН ГАЗАР ВАКЦИНЫ ПАССПОРТ ГАРГАЛАА

9-р сарын 8-ны өдрийн байдлаар COVID 19 холбоотой сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.

A member of the public scans a QR code to check into a seafood store in Bankstown, Sydney, Wednesday, September 8, 2021. (AAP Image/Bianca De Marchi) NO ARCHIVING

A member of the public scans a QR code to check into a seafood store in Bankstown, Sydney, Wednesday, September 8, 2021. Source: AAP Image/Bianca De March

Товчхон:

  • NSW мужид 9 хүн нас барсны 7 нь вакцинаа хийлгээгүй байжээ.
  • Викториа мужийн Shepparton-аас бусад орон нутгийн хөл хориог цуцаллаа.
  • ACT 12-р ангийн сурагчдын вакцины захиалгыг утсаар авч байна.


NEW SOUTH WALES 

Тус мужид өнгөрсөн 24 цагт нийт 1,480 шинэ халдвар гарч, 9 хүн нас баржээ. Нас барсан 9 хүний 7 нь вакцин хийлгээгүй байжээ.

Glebe, Waterloo, Redfern, болон Marrickville дүүргүүдэд халдвар нэмэгдэх хандлагатай болж байгаа бол Bonny hills орчимд халдварын эрсдэл үүссэн байна. Эдгээр газруудад амьдардаг хүмүүсийг нэн яаралтай вакцинаа хийлгэхийг NSW мужийн эрүүл мэндийн газраас уриаллаа.

Мужийн сайд Gladys Berejiklian хэлж байгаагаар иргэдийн 75 хувь нь вакцины эхний тунгаа, 45 хувь нь 2 тунгаа бүрэн хийлгэжээ. 

VICTORIA

Нийт 221 шинэ халдвар бүртгэгдсэн байна. Үүний 98 нь өмнөх нь мэдэгдсэн эх сурвалжтай холбоотой ажээ.  

Өнөө шөнөөс эхлэн мужийн орон нутгийн бүсийн хөл хориог цуцалж байна. Тэнд гэрээс гарах 5 шалтгаан гэсэн хязгаарлалт үгүй болж, сургуулиуд хэвийн хичээллэж эхлэх юм байна. Гэвч халдвар ихэвхтэй байгаа Greater Shepparton-ыг хөл хорионд хэвээр үлдээлээ.

Ирэх долоо хоногт хийлгэж болох 10,000 тун AstraZeneca вакцин тус мужид бэлэн байна.

Та өөрт ойр -ийг эндээс олоорой.

AUSTRALIAN CAPITAL TERRITORY 

Нийт 20 шинэ халдвар гарч, 11 нь халдвартай байх үедээ гадуур явж байсан нь тогтоогдсон байна.

12-р ангийн сурагчид 9-р сарын 17-ны өдрөөс өмнө вакцинаа захиалан хийлгэхийг анхаарууллаа. AIS Arena дахь эмнэлгийн  дугаарт залган захиалгаа өгөөрэй.

Энд дарж  болно.

ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТРАЛИ ДАЯАР:

Холбооны засгийн газар хилээ хэзээ нээхээ зарлаагүй ч гадаадруу зорчих иргэдэд зориулсан вакцины паспарт гаргаснаа өнөөдөр танилцууллаа. Энэ паспортыг ирэх 10-р сараас олгож эхлэх юм байна.
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ. 

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:



ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:


Share
Published 8 September 2021 3:24pm
Updated 8 September 2021 3:35pm
By SBS/ALC Content
Source: SBS


Share this with family and friends