COVID-19 UPDATE: АВСТРАЛИЙН ШАДАР САЙД АНУ-Д КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР АВЧЭЭ

12-р сарын 19-ны өдрийн Covid19-той холбоотой онцлох мэдээнүүдийг хүлээн авна уу.

Deputy Prime Minister Barnaby Joyce at a press conference at Parliament House in Canberra, Wednesday, November 24, 2021. (AAP Image/Mick Tsikas) NO ARCHIVING

Deputy Prime Minister Barnaby Joyce has tested positive for COVID-19 on his US tour. (File Photo) Source: AAP Image/Mick Tsikas

  • Австралийн шадар сайд Barnaby Joyce Америкийн нэгдсэн улсад ажиллаж байхдаа COVID-19 халдвар авчээ. Тэрээр эргэн ирэхэд аюулгүй болтлоо АНУ-д тусгаарлагдах юм байна.
  • Queensland мужийн 16 дээш насныхны вакцинжуулалт 80 хувьд хүрлээ.  
  • Queensland, Victoria мужуудад Omicron-ны анхны тохиолдлууд бүртгэгдлээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Австрали дахь COVID-19-ын тархалтын дийлэнх хувь нь Omicron хувилбар болох магадлалтай гэж үзлээ.  
  • Sydney хотын Petersham дэх Oxford Tavern гэх уушийн газартай холбоотой халдварын тоо нэмэгдсээр 44 боллоо. Гэхдээ эдгээр халдвар Omicron вариант мөн эсэхийг тогтоогоогүй байна.
  • NSW мужид Omicron-ны найман шинэ халдвар бүртгэгдэж, нийт 42 боллоо.
  • Novac Djokovic Australian Open-д оролцохын тулд бусдын адил Австралийн вакцинжуулалтын дүрмийг дагах ёстой гэж Ерөнхий сайд Scott Morrison мэдэгдлээ.
COVID-19 ТООН МЭДЭЭ: 

Victoria муж 1,232 халдвар бүртгэгдэж, есөн хүн нас баржээ.
NSW муж 420 халдвар гарч, нэг хүн нас баржээ.  
The ACT-д дөрвөн халдвар гарсан байна.
ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:

Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг  линкээр орж аваарай.

Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол  линкээр орж мэдээлэл аваарай.

Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол  линкээр орж мэдээлэл аваарай.

Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:

Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл  дарж орно уу. 

 

 


Share
Published 9 December 2021 2:55pm
Updated 9 December 2021 3:02pm
By SBS/ALC Content
Presented by Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS


Share this with family and friends