- Цар тахал эхэлснээс хойш бараг хоёр жил хаалттай байсан Австралийн олон улсын хил өнөөдөр нээгдлээ. Өнөөдрөөс эхлэн ур чадварын болон оюутны гэх мэт зарим визтэй иргэд ямар нэгэн зөвшөөрөл авалгүй ирэх боломжтой болж байна. Тэд бүрэн вакцинаа хийлгэсэн байх ёстой. Засгийн газрын тооцоолж байгаагаар 235,000 виз эзэмшигчид ирэх бөгөөд тэдний 133,000 нь оюутан байх ажээ. Мөн өнөөдрөөс эхлэн Япон, Өмнөд Солонгос улсуудын иргэд визний шалгуургүй ирэх боломжтой болж байна. Хилийг 12-р сарын нэгэнд нээх байсан ч Австралид Omicron variant орж ирсэнтэй холбогдуулан хоёр долоо хоногоор түр хойшлуулаад байсан юм.
- Tasmania муж 22 сарын турш хаалттай байсан хилээ өнөөдрөөс нээж байна.
- Victoria мужид нэн шаардлагатай биш худалдаа, хурим, оршуулга болон үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээнд оролцох хүмүүсээс заавал бүрэн вакцин хийлгэсэн байхыг шаардахаа болино.
- NSW мужид вакцин хийлгээгүй хүмүүс эрх чөлөөтэй болж, дэлгүүр хэсч, нийтийн дунд чөлөөтэй явдаг боллоо. Гэвч тэнд халдварын тоо өдөр бүр 500 гаруйгаар нэмэгдэж байна.
- NSW-д Omicron variant-ийн 25 шинэ халдвар гарч, нийт Omicron-ны халдвар тус мужид 110 боллоо.
- NSW-ийн их сургуулийн гаргасан тооцооллоор 1-р сарын эцэс гэхэд тус мужид өдөрт 25,000 COVID-19-ын шинэ тохиолдол гарч болзошгүй гэж NSW-ийн Эрүүл мэндийн сайд Brad Hazzard мэдэгдэв.
- Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Tedros Adhanom Ghebreyesus “Omicron бусад хувилбаруудаас маш хурдан тархаж байна” гэжээ.
- Pfizer-BioNTech компанийн COVID-19 вакцины хоёр тун нь сүүлийн долоо хоногт Өмнөд Африкт эмнэлэгт хэвтэхээс 70 хувь хамгаалсан нь Omicron-ын болзошгүй нөлөөллийн бодит судалгаагаар тогтоогдсон байна.
COVID-19 ТООН МЭДЭЭ:
Victoria мужид 1,405 дотоод халдвар гарч, гурван хүн нас баржээ.
NSW мужид 1,360 дотоод халдвар гарч, нэг хүн нас баржээ.
The ACT-д долоо, Queensland-д зургаан халдвар бүртгэгдлээ.
ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:
Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг линкээр орж аваарай.
Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол линкээр орж мэдээлэл аваарай.
Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол линкээр орж мэдээлэл аваарай.
Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл дарж орно уу.