Австрали дахь КОВИД-19 вакцин
Австралийн Засгийн газраас аюулгүй бөгөөд үр дүнтэй КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин бэлэн болмогц иргэддээ хүртээх тал дээр төвлөрөн ажиллаж байна.
- Үе шаттайгаар вакцинжуулах нэн тэргүүний хүмүүс
- Эрүүл мэндийн салбарын тэргүүн эгнээнд буй хүмүүс, карентин хилийн ажилчид, болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран халамжлагчдыг хэрхэн вакцинжуулах нарийн мэдээлэл
- Австрали улсын хэмжээнд хаанаас вакцинжуулалтыг эхлүүлэх байршлууд

COVID-19 vaccine national roll-out strategy Source: Australian Government - Department of Health
Вакцины тоо хязгаартай тул вакцинжуулалт эхлэх анхан шатны үед тариулах нэн шаардлагатай бүлгүүдийг юун түрүүнд хамруулах болно:
- 1-р шат - Pfizer/BioNTech вакцин: Эрүүл мэндийн салбарын тэргүүн эгнээнд буй хүмүүс, карентин хилийн ажилчид, болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран халамжлагчид.
- 2-р шат - Pfizer/BioNTech вакцин: 70-аас дээш насны ахмадууд, эрүүл мэндийн салбарын ажилчид, 55-аас дээш насны Аборижинал Торрес хоолойн арлын оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй болон цагдаа, онцгой байдал, батлан хамгаалах, яаралтай тусламж үйлчилгээ, мах боловсруулах салбар болон бусад эрүүл мэндийн хууч өвчтэй залуу үе.
- 3-р шат - AstraZeneca болон Novavax вакцин:50-ээс дээш насны насанд хүрэгчид, 18-аас дээш насны Аборижинал болон Торрес хоолойн арлын оршин суугчид болон бусад эрсдэл өндөртэй ажиллах хүчин.
- 4-р шат - AstraZeneca болон Novavax вакцин: нас биед хүрсэн хүн ам, өнгөрсөн шатуудад хамрагдаж чадаагүй Австраличууд.
Сэтгэл зүйн ямар тусламжууд нээлттэй байгаа вэ
Австралийн Засгийн газраас КОВИД-19 цар тахалтай холбоотой сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих ажлыг "" цахим порталаар дамжуулан хүргэж байгаа. Энэ нь цар тахлын үеэр болон хувийн тусгаарлалтын үед сэтгэл зүйн эрүүл мэндээ сахин хамгаалахад чиглэсэн зөвлөмж мэдээллүүдээр хангах үүрэгтэй.Better Access хүмүүст зориулж Засгийн газраас санаачилгаар дамжуулан жил бүр 10 төрлийн психологич, сэтгэл зүйч, ерөнхий эмчид үзүүлэх үйлчилгээний төлбөрийг улсаас төлөхөөр болсон юм.
Санхүүгийн хүндрэл (Цар тахлын гамшгийн нөхөн олговор)
Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулсан бол хаягаар зочлох эсвэл 1800 007 007 гэсэн дугаараар Өрийн асуудлаар үндэсний хэмжээнд туслах шугамд холбогдоно уу.
Холбооны Засгийн газраас цар тахлын үеэр ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст зориулж "гамшгийн нөхөн төлбөр" олгож байгаа.
Энэхүү нөхөн олговор нь хувийн тусгаарлалт хийх эсвэл карентинд орсон болон КОВИД-19 халдвар авсан хүнийг асрахын тулд орлогогүй болсон иргэдэд зориулагдсан юм.
Дэлгэрэнгүйг:
https://www.servicesaustralia.gov.au/individuals/services/centrelink/pandemic-leave-disaster-payment
Муж, нутаг дэвсгэрийнхээ гамшгийн үеийн нөхөн олговрын талаар мэдэхийг хүсвэл доорх холбоосуудыг ашиглана уу:
COVID-19 хэрхэн тархаж байгаа, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
COVID-19 нь хүнээс хүнд халдварлана:
- Шинж тэмдэг илрэхээс ч мнө эсвэл халдвар тээгч байх үед ойртсон хүмүүст халдварлана.
- Халдвартай нь тогтоогдсон хүнийг найтаах, ханиалгах үед ойр байвал.
- Халдвартай хүн ханиаж, найтаах үеэр бохирдсон эд зүйлсийн гадаргууд (ширээ, хаалганы бариул гэх мэт) хүрснийхээ дараа нүүр, амандаа хүрэх.
Австралийн Засгийн газраас бүх оршин суугчиддаа хандан COVIDSafe аппликэйшнийг татахыг зөвлөж байгаа.
Гарын ариун цэврээ хангах, ханиалгах/найтаахдаа амаа дарах, биеэ өвдсөн үед бусдаас зайгаа барих нь вирус тархахаас сэргийлэх хамгийн шилдэг арга. Ингэхдээ та:
- Шаардлага бус тохиолдолд гэрээс гарахгүй байх.
- Бусдаас ядаж 1.5 метрийн зай барих, 4 ам метрт нэг хүн гэсэн дүрмийг дагах
- Хооллохынхоо өмнө болон дараа, ариун цэврийн өрөө орсны дараа гараа тогтмол савандаж угаах.
- Ханиаж, найтаахдаа амаа дарах, хэрэглэсэн ариун цаасаа хаях, спирттэй гар ариутгагч ашиглах.
- Бие тааруу байгаа бол бусадтай ойр харилцахгүй байх (1.5 метрээс хол зай барих
- Хувийн хариуцлагаа сахиж аль болох гэртээ байх.
Шинж тэмдэг илэрвэл яах ёстой вэ?
COVID-19 нь дараах шинж тэмдгээрээ томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдэгтэй:
- Халуурах
- Амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгүүд:
- *Ханиалгах
- *Хоолой хөндүүрлэх
- *Амьсгаадах
COVID 19 Шинж тэмдэг шалгагчийг албаны байгууллагаас гаргасныг дараах холбоосоор орж гэрээсээ ашиглах боломжтой:
Одоогоор коронавирусийн эсрэг тогтсон эмчилгээ гараагүй бөгөөд ихэнх тохиолдолд дэмжих эмчилгээ л хийж байгаа ба ямар ч антибиотик үйлчлэхгүй.
Хэрэв шинж тэмдэг илэрвэл, оношлуулах ёстой. Шинж тэмдэг илэрсэн гэдгээ мэдээлэлгүйгээр эрүүл мэндийн төв болон эмнэлэгт очиж болохгүй. Шинж тэмдэг илэрсэн гэдгээ урьдчилж мэдэгдэлгүйгээр эрүүл мэндийн төв, эмнэлэгт очиж болохгүй. Албан ёсны байгууллагаас таныг аюулгүй гэдгийг баталгаажуулах хүртэл урьдын адил гадуур явж болохгүй бөгөөд гэртээ, зочид буудалдаа эсвэл эрүүл мэндийн асаргаанд тусгаарлалтад байх ёстой.
Хэрэв та шинж тэмдгийнхээ талаар хэн нэгэнтэй ярих хэрэгтэй байгаа бол Коронавурисийн үндэсний тусламжийн дугаарт залгаж зөвлөгөө авна уу. Тусламжийн дугаарын операторууд нь долоо хоногийн 24 цагийн турш ажиллаж байгаа: 1800 020 080
[sbsondemand
Хаана шинжилгээ өгөх вэ?
Муж, нутаг дэвсгэр бүрт шинжилгээ авч буй эмнэлгүүдийг доорх холбоосоор орж харна уу:
Хэрэв та COVID-19 вирусийн халдвартай нь тогтоогдсон бол заавал гэртээ байх ёстой:
- Ажил, сургууль, худалдааны төвүүд, цэцэрлэг, их сургууль гэхчлэн олон нийтийн газруудаар явж болохгүй
- Хоол хүнс, зэрэг нэн шаардлагатай хэрэгцээний зүйлсээ бусдаар авчруулж үүдэндээ үлдээлгэж байх.
- Тантай хамтран амьдардаг бусад хүмүүсээс өөр хэн нэгнийг гэртээ оруулахгүй байх
Хүндээр өвчлөх хамгийн их эрсдэлтэй хүмүүс нь хэн бэ?
Халдвар авсан хүмүүс өвдөхгүй байх тохиолдол ч бий бөгөөд хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй хүмүүс илүү амархан эмчлэгдэж байна. Харин зарим нь маш богино хугацаанд хүндэрч байна. Коронавирусээр халдварласан хүмүүсийн практикт үндэслээд харвал дараах төрлийн хүмүүс хүнд хэлбэрээр өвдөх эрсдэл өндөртэй:
- Нэг болон түүнээс дээш хууч болон суурь өвчтэй 50-аас дээш насны уугуул оршин суугчид болон Торресын хоолойн арлуудын оршин суугчид
- 65-аас дээш насны хууч болон суурь өвчтэй хүмүүс. “Хууч болон суурь өвчний” ангилалд багтах өвчнүүдийн тодорхойлолт нь цаашид гарч ирэх мэдээллүүд дээр үндэслэн өөрчлөгдөх болно.
- 70 болон түүнээс дээш настай иргэд.
- Дархлааны систем нь суларсан иргэд
Би амны хаалт зүүх ёстой юу?
Австралид даяар COVID-19 дотооддоо тархаад байгаатай холбогдуулж зарим муж, бүс нутгийн захиргаанаас амны хаалт зүүхийг зөвлөх эсвэл шаардаж байгаа.
Амны хаалтыг зөв зүүх нь чухал:
- Амны хаалтыг зүүх болон тайлахаас өмнө гараа ариутгаж байх
- Амны хаалт нь таны ам, хамрыг халхлахын зэрэгцээ эрүүг тань давсан байх ба хоёр шанаа, хамрын дунд хэсэгт хүрсэн байна.
- Амны хаалтаа зүүх болон тайлахдаа урд хэсэгт хүрч болохгүй
- Амны хаалтаа хамарнаас доош байлгаж болохгүй.
- Нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэхгүй байх;дахин хэрэглэх боломжтой амны халтаа хэрэглэсний дараа угааж, хуурай газар хатааж байх.
Австралиас явах, ирэх эсвэл дотооддоо аялах
Австралийн бүх иргэд нэн шаардлагагүй дотоодын ямар ч аялал хийхээс зайлсхийх ёстой. Муж, бүс нутгийн захиргаа бүр хилээ хаахаас эхлээд өөрсдийн гэсэн хязгаарлалтыг тавьж байгаа.
Албан журмаар мэдээлэл цуглуулах
Хавьтлыг тодорхойлох шаардлагатай үед муж, нутаг дэвсгэрийн захиргаанд туслах зорилгоор 2020 оны 10-р сарын 1-ээс эхлэн дотоодын нислэгээр зорчигчдоос албан журмаар мэдээлэл цуглуулж эхэлсэн: нэр, имэйл хаяг, гар утасны дугаар, оршин суугаа муж.
Нийтийн тээврийн үндэсний хэмжээний бодлого
Нийтийн тээврийн үйлчилгээ нь муж, бүс нутгийн захиргааны хариуцах асуудал бөгөөд ажилтнууд болон зорчигчдынхоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн шат дараалсан бодлогуудыг Холбооны Засгийн газраас зөвшөөрч байгаа. Үүнд бие тавгүй үедээ зорчих хөдөлгөөн хийхгүй байх, жолооч болон бусад зорчигчдоос хувийн зай барих, бэлэн мөнгөөр тооцоо хийхээс зайлсхийх зэрэг багтана. Нийтийн тээврээр зорчигчдоос амны хаалт зүүхийг шаардахгүй бөгөөд сайн дураараа зүүж болно. COVID-19 цар тахлын үеэрх нийтийн тээврийн үйл ажиллагааны бодлогын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Аяллын хязгаарлалт
Олон улсын нислэгүүдэд зориулж түр хугацааны арга хэмжээг засгийн газраас авсан бөгөөд үүний тогтмол харгалзан үзэж байгаа.
Энэхүү мэдээлэл нь тогтмол өөрчлөгдөж байгаа тул Австралид ирэх нислэгт тань нөлөөлж болзошгүй
Муж, нутаг дэвсгэрийн захиргаанаас карентин болон шинжилгээний шаардлагуудыг тавиад байгаа:
- NSW and
- VIC , and
- ACT and
- NT and
- QLD and
- SA and
- TAS and
- WA and
Хэрэв та гадаад улс руу явахыг хүссэн тохиолдолд дор дурдсан ангиллуудын аль нэгт багтаж байж цахим өргөдөл бөглөх боломжтой болно:
- Таны аялал нь тусламж үзүүлэх гэх мэт COVID-19 дэгдэлтийг зогсоох үйл хэрэгтэй холбоотой байх,
- Таны аялал нь чухал салбарууд, бизнесийн (экспорт, импортын салбар) үйл хэрэгтэй нэн шаардлагатай үед
- Австрали улсад байхгүй яаралтай эмчилгээ хийлгэхээр явж байгаа бол
- Нэн шаардлагатай, хойшлуулж болшгүй хувийн асуудлаар явж байгаа бол
- Энэрэнгүй, хүмүүнлэг үндэслэлээр явж байгаа бол
- Таны аялал нь үндэсний эрх ашигт нийцэж байгаа бол
Засгийн газрын мэдээлэл
- Австралийн Засгийн газар COVID-19 цар тахалтай тэмцэж хэрхэн тэмцэж буйг мэдэхийг хүсвэл .
- Англи дээр илүү мэдээлэл авахыг хүсвэл .
- Дотоод хэргийн яам - Австралийн талаарх мэдээллийг .
- Австралид оршин суугаа хүмүүс бусдаас ядаж 1.5 метрийн зай барина. Оршин суугаа мужид тань нэг дор хэдэн хүн цуглахыг зөвшөөрч байгааг мэдэхийг хүсвэл.
- Хэрэв та халуурч байгаа эсвэл ханиад, томууны шинж тэмдэг илэрч байгаа бол гэрээсээ гаралгүй эмчтэйгээ эсвэл Коронавирусийн эрүүл мэндийн мэдээллийн тусламжийн утас болох 1800 020 080 дугаарт холбогдож шинжилгээгээ товлоно уу.
- хаягаар орж 63 хэл дээрх мэдээ, мэдээллүүдийг авна уу
- Оршин суугаа муж, нутаг дэвсгэрийнхээ удирдамжуудтай танилцана уу: , , , , , , .