Австрали улсын улсын хэмжээнд вакциныг хаана тарих байршлууд болон нэн тэргүүн тавигдах хүн амын хэсгийг тодорхойлсон билээ. Энэхүү стратегийн хүрээнд тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилчид, карентин болон хилийн шалганы ажилтнуудаас эхлээд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвийн оршин суугчид, тэдгээрт ажиллаж буй хүмүүсийг нэн тэргүүний хүн ам гэж үзсэн.
Гурван вакцин
Австрали улс нь гадаадад үйлдвэрлэгдсэн гурван өөр вакциныг хэрэглэхээр болсон бөгөөд бүгдээрээ хоёр тунг тарих шаардлагатай. Эдгээрт: вакцин, вакцин болон .
Эрүүл мэндийн зөвлөмжөөр баталгаажсан гэж үзвэл 16-аас доош насны хүүхдүүдийг дархлаажуулах болно. Тэр хүртэл эдгээр вакцинаас алийг нь ч тэдэнд тарихгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны асрамжийн төвүүдийн оршин суугчид болон ажилчдын хувьд тухайн газраа тариулах болно. Харин тэднээс бусад дийлэнх хүмүүсийн хувьд эмнэлгүүд, GP клиникүүд, амьсгалын замын чиглэлийн клиникууд, дүүрэг орон нутгийн эм сангуудад болон Аборижинал иргэдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээгээр вакцинд хамрагдана.

Source: SBS
Хэл, соёлын хувьд ялгаатай нийгмийн хэсгийг вакцинжуулах төлөвлөгөө
Хэл, соёл, угсаатны хувьд ялгаатай хүмүүсийн хувьд соёлын талаасаа аюулгүй бөгөөд хүртээмжтэй байлгах тал дээр Австралийн Засгийн газрын энэхүү төлөвлөгөө чиглэж байгаа.
Вакцинжуулалт хийж буй газрууд нь тухайн бүсийнхээ нийгэмлэг болон нийгмийн хэсгийг манлайлж буй хүмүүстэй хамтран ажиллах замаар соёлын талаасаа аюулгүй ажиллагааг хангах ёстой. Үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хэл, соёлын хувьд ялгаатай нийгмийн бүлгээс ажилтан авч вакцин тарилга хийх клиникүүдэд ажиллуулах нь төлөвлөгөөний нэг хэсэг билээ.
Иргэд хоёрдахь тунгаа тариулах явдлыг ханган ажиллахын тулд тарилга хийгдэж буй газруудад орчуулагч, хос хэлтэй ажилчид зэргийг байлгахаар шаардлагуудад тусгасан байгаа.
Вакцинд хамрагдсан мэдээлэл нь олон нийтийн бүртгэлд хадгалагдана

Source: SBS
Хэн вакцинд хамрагдсан бэ гэдийг хянахын тулд засгийн газраас вакцин хийлгэсэн хувь хүмүүсийн талаарх зарим мэдээллийг хадгалан үлдэх болно. Австралийн вакцинжуулалтын хөтөрбөрийг хэрэгжүүлж буй газрууд нь КОВИД-19 вакцин тарилгын тун бүрийн талаарх мэдээллийг бүртгэж байх үүрэг хүлээсэн.
Хувь хүмүүсийн вакцинд хамрагдсан байдлыг My Health Record, Medicare (Дархлаажуулалтын түүх) зэргээр дамжуулж харуулна. Эсвэл вакцин тарихад сертификат хэвлэн өгөх ба цахим хувилбарыг имэйлээр илгээх болно.
Дархлаажуулалтын шат бүр өөр
Хүний бие нь вирусийн эсрэг хамгаалалт бүхий эсрэг биет үүсгэхийн тулд хоёр долоо хоног шаардлагатай. Гэхдээ 'хамгаалалт' гэдэг нь 'дархлаа' гэсэн үг биш юм. RMIT-ийн дархлаа судлаач, доктор Кайли Күин вакцин үр нөлөөний шатлалыг дараах байдлаар тайлбарласан:
1-р шат - Халдвараас бүрэн сэргийлнэ
2-р шат - Халдвараас сэргийлэхгүй ч өвчлөл үүсгэхгүй
3-р шат - Өвчлөлөөс сэргийлж чадахгүй ч хүнд хэлбэрээр өвдөхөөс сэргийлнэ.
КОВИД-19 бүх вакцин үнэ төлбөргүй
Вакцинууд нь Австралийн иргэд, байнгын оршин суугчид болон бүх төрлийн визээр оршин суугаа иргэдэд үнэ төлбөргүй. Австрали улсад оюутны, ажилтны, мэргэжилтний, гэр бүлийн, хамтран амьдрагчийн, дүрвэгчийн, орогнол хүсэгчийн, түр хамгаалалтын визтэй бүх хүн, мөн хүмүүнлэгийн, бүсийн, гүүрэн эсвэл тусгай визээр байгаа хүмүүст ч КОВИД-19 вакцин үнэ төлбөргүй байх болно.
Виз нь цуцлагдсан хүмүүсээс эхлээд саатуулах төвүүдэд байгаа хувь хүмүүс ч гэсэн үүнд хамрагдах боломжтой.
SBS-ийн бэлтгэсэн коронвирусийн мэдээлэл таны эх хэл дээр
Засгийн газрын мэдээлэл
- Эрүүл мэндийн яам - КОВИД-19 Вакцины мэдээллийг .
- Дотоод хэргийн яам - КОВИД-19 Вакцины мэдээллийг .
- Австралид оршин суугаа хүмүүс бусдаас ядаж 1.5 метрийн зай барина.
- Хэрэв та халуурч байгаа эсвэл ханиад, томууны шинж тэмдэг илэрч байгаа бол шинжилгээгээ товлоно уу.
- Оршин суугаа муж, нутаг дэвсгэрийнхээ удирдамжуудтай танилцана уу: , , , , , , .