Би энд маш их ачаалалтай байгаагаа эцэг эхдээ хэлэхээс санаа зовдог. Тэд намайг хичээл зүтгэлтэй байж Австралийн их сургуульд үргэлжлүүлэн суралцахыг хүсэж байгаа. – Хонг Конг-с ирсэн оюутны төлөөлөл
Гол санаанууд
- Хамгийн түрүүнд өөртөө анхаарал тавих
- Эцэг эх чин чамд зөвхөн хамгийн сайн сайхныг хүсэж байгааг санан тэдэнтэй
- Итгэж болох найз эсвэл зөвлөх хүн олж ярилцах
Таны асуултанд хариулахад их урт хариулт болно. Учир нь энэ асуудалд хандаж болох хэд хэдэн арга замууд байдаг.
Австрали улсад бие даан амьдран танихгүй шинэ сургалтын системээр суралцана гэдэг амаргүй даваа. Магадгүй таны хэлний бэрхшээл таныг улам их стресст оруулж, санаа зовоож байгаа байх. Заримдаа маш их ганцаардах тохиолдол гардаг л байж таараа.
Олон гадаад оюутнуудтай ажиллаж байсны хувьд эцэг эхийн шаардлага, дарамт оюутны стрессийн түвшин болон сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар олж харсан. Тэгвэл та ганцаараа биш. Саяхны судалгаагаар соёлын ялгаа, гадаад хэл болон академик бэрхшээлээс болж гадаад оюутнуудын сэтгэцийн эрүүл мэнд дотоодын оюутнуудтай харьцуулахад өндөр эрсдэлд байдаг тухай илрүүлжээ.
Хятад гадаад оюутнуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хангалттай статистик байдаггүй ч саяхны мэдээгээр тархалт хэр их байгааг харуулсан.
Хэцүү, гэхдээ чи эцэг эхтэйгээ ярилцах хэрэгтэй
Гадаадад оюутан байна гэдэг нь ганц хүний ажил үйл биш, гэр бүлийн төлөвлөгөөт ажил юм. Гадаадад сурдаг олон Ази оюутнууд эцэг эхээсээ санхүүгийн болон сэтгэлзүйн дэмжлэг авдаг. Тэд эцэг эхийнхээ хүсэл мөрөөдөл, итгэлийг тээж ирдэг. Тэд боловсрол бол сайн ажилтай болж сайхан амьдралд хүрэх хамгийн чухал зүйл гэж үздэг. Танил сонсогдож байна уу?
Ялангуяа Хятад хүмүүс академик амжилт цэвэр хичээл зүтгэлээс гардаг хэмээн итгэдэг тул ихэнх Хятад эцэг эхүүд хүүхдүүдээ хангалттай зүтгэвэл амжилтанд хүрч чадна гэж бат итгэдэг. Боловсролд ийм үнэ цэнэ бий болоход Күнзийн суртал гол нөлөө үзүүлдэг.
Танд ямар санагдаж байгаагаа эцэг эхдээ аль болох хэлэх хэрэгтэй. Эцэг эхтэйгээ юу болж байгаа талаар шударгаар ярилцахад хэцүү байж болно. Учир нь бид гэр бүлийнхэндээ буруугаар ойлгогодохоос эсвэл хэцүү, чадахгүй байгаагаа хэлвэл тэдний итгэлийг алдан, шившиг авчрахаас айдаг.
Харамсалтай нь тэдэнтэй ярилцах цорын ганц арга барил гэж байхгүй учир нь эцэг эх-хүүхдийн харилцаа хүн бүрт өөр өөр байдаг. Хамгийн гол нь эцэг эхдээ мэдэгдэх нь ичгүүртэй зүйл биш, чи Австралид амьдарч буй одоогийн нөхцөл байдалдаа дэмжлэг хүсэж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй
Итгэж болох найзтайгаа ярилцах
Австралид байх хугацаандаа, санаа бодол нийлдэг хүнтэй найзлах нь чухал. Австралид Монголоос ирсэн 1000 гаруй оюутнууд байдаг.
Ихэнхдээ гадаад оюутнууд гадаад оюутнуудтайгаа найзлах дуртай байдаг. Чи сургууль эсвэл кампус дээрээ Монголоос ирсэн бусад гадаад оюутнуудыг таних уу? Чиний нэгдэж болох гадаад оюутнуудын групп, клуб, эсвэл олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байдаг уу? Энэ талаар Facebook болон сургуулийнхаа сошиал хуудаснаас харж болно.
Чи заавал өөртэйгөө адилхан чиглэлийн эсвэл нэг улсаас ирсэн хүнтэй найзлах шаардлагагүй. Бусад улсаас ирсэн олон хүн чамтай адил нөхцөл байдалтайгаар стрессдсэн ба ганцаардсан байдаг.
Чиний өөрийн хүсэл тэмүүлэл, эцэг эхийн тань итгэл найдвартай яг адил чухал гэдгийг санаж яв.
Өөртөө анхаарал хандуул
Өөртөө итгэх чадвар чиний сайн сайхан болон сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, түүнээс урьдчилан сэргийлэн тэмцэх хамгийн эхний алхам бол өөртөө анхаарал тавих юм.
Зарим нэг зөвлөгөөнүүдийг хүргэж байна:
- Хоолонд дуртай юу? Ямар хоолонд дуртай вэ? Гэрээсээ хол байх үед дуртай хоолоо хийж идэх нь сэтгэл санааг тайвшруулдаг. Хэрвээ хоол хийж чадахгүй бол хэрхэн хийх талаар Youtube-с суралцаж болно.
- Бусад гадаад оюутнууд өөрсдийн бэрхшээлийг хэрхэн даван туулсан тухай сонсох эсвэл уншиж болно. чамд таалагдаж магадгүй
- гэсэн инстаграмийг шалгаад үзээрээ. Энд жинхэнэ түүх, туршлага болон зөвлөгөөнүүдийг авч өөрийгөө ганцаараа биш гэдгээ мэдэх болно.
- Хэрвээ Англи хэл таны бэрхшээл бол үүнийг сайжруулах арга замууд олон бий. Орон нутгийн сургууль эсвэл өөрийн их сургуулийнхаа үйл ажиллагаа, арга хэмжээнд эсвэл долоо хоногт 1-2 цагийг духайн дүүргийнхээ байгууллагуудад тухайлбал настангуудыг асрах төв, эсвэл номын санд сайн дураараа ажиллах санал тавьж болно. Ингэснээр та Австралийн соёлыг илүү мэдэж, энэ туршлагаараа өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх боломжтой
Тантай ярилцах хүмүүс үргэлж байдаг
Хэрвээ та эцэг эх, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ярилцах боломжгүй бол мэргэжлийн хүнтэй холбогдож ярилцах хэрэгтэй. Том хотод амьдардаг бол өөрийн хэл дээр ярьдаг сэтгэл зүйчийг Google-с олох боломжтой.
Эсвэл газруудаас тусламж авч болно:
- Боловсролын яамны гадаад оюутны лавлах Даваа-Баасан гариг хүртэл өглөө 8-с 6 хүртэл 1300 363 079 утсаар гадаад оюутнуудад үнэгүй үйлчилгээ үзүүлдэг.
- Энд зөвлөх үйлчилгээ олгодог
- Энд Австрали дах гадаад оюутнуудад
Чи эцэг эхээсээ хэтэрхий их санаа зовбол та өөрийгөө илүү зовоох болно. Гэхдээ тэд таныг Австралид суралцахдаа сэтгэл хангалуун байхыг хүсэж байгаа. Чиний өөрийн хүсэл тэмүүлэл, эцэг эхийн тань итгэл найдвартай яг адил чухал гэдгийг санаж яваарай.
Мөн Lifeline 131 114 болон beyondblue 1300 22 46 36 байгууллагуудтай холбогдож ярилцаарай.