Эдгээр вакцинууд нь хөгжүүлэлтийн хурдаараа дэлхий дахиныг гайхшруулаад байгаа билээ.
Одоогоор Pfizer/BioNTech вакциныг Их Британи болон АНУ-д яаралтай тусламжийн хэрэглээнд зөвшөөрөл олгоод байгаа бол Ингэснээр нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст вакцин хүрч эхлээд байгаа үг юм.
Харин Австралид КОВИД-19 халдварын тохиолдол дахин бүртгэгдэж эхэлсэн нь олон хүний хувьд вакцинжуулалт хэзээ эхлэх талаарх асуултыг зүй ёсоор дагуулж эхэллээ.
Хэдийгээр Холбооны Засгийн газраас вакцин бэлэн болж буй гэдгийг ахин дахин баталж буй ч 2021 оны эхний улирлаас түгээлтийг эхлүүлэх цогц төлөвлөгөөгөө бэлдэж эхэлснээс өөр зүйлгүй байна. Бид дараах зүйлсийг олж мэдснээ хуваалцаж байна.
Яагаад Австрали улс өнөөг хүртэл ямар ч вакцин зөвшөөрөөгүй байн а вэ?
Өмнөд Австралийн Их сургуулийн халдварт өвчин судлалын чиглэлийн профессор Эдриан Эстерман дараах энгийн хариултыг өгч байна: Яарах хэрэг байхгүй.
Тодруулбал, Их Британи, АНУ Pfizer/BioNTech вакцинд зөвхөн "яаралтай тусламжийн зөвшөөрөл" олгосон гэдэг нь гуравдугаар шатны туршилт хараахан дусаагүй байгаа гэсэн үг. Гэвч эрэлт хэрэгцээ нь хүлээх боломжгүй байдлыг бий болгож байна гэдгийг тэрээр хэлж байлаа.

Allergic reactions to the Pfizer/BioNtech vaccine are said to be incredibly rare. Source: Photonews
Мөн тэрээр “Яаралтай тусламжийн үед хэрэглэх болсон нь ховор тохиох зүйл. АНУ, Их Британид КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал маш хүнд байгаа учраас үүнийг илүү удаан хүлээж чадсангүй. Энэ нь ойлгохуйц зүйл юм” гэж хэлсэн юм.
Австрали улс вакцинжуулалтаа хэзээ эхлүүлэх вэ?
Профессор Эстерман Сиднейд дотоод халдвар дэгдэхээс өмнөхөн “Манай зохицуулагч байгууллага [Эмчилгээний зориулалттай бараа бүтээгдэхүүний уудирдлагын газар] туршилтын бүрэн хариу гарах хүртэл хүлээж байгаад, үр дүнтэй нь нарийн танилцсаны дараа, эцсийн байдлаар зөвшөөрөл олгож вакцинжуулалтыг эхлүүлнэ” гэсэн хариултыг өгч байлаа.
Түүний хувьд Pfizer/BioNTech вакциныг 2021 оны “3-р сар орчимд” зөвшөөрөх хүлээлттэй байна.
Хэн нь түрүүлж вакцин тариулах вэ?
Нэн тэргүүнд, ахмад настнууд болон суурь өвчтэй хүмүүст хийх бөгөөд үүний дараагаар вирус халдах өндөр эрсдэлтэй бүлэг болох эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнуудын асрагч нарыг вакцинжуулна. Харин эдгээрийн дараа яаралтай тусламж үйлчилгээний ажилтнууд болон нэн шаардлагатай салбарын ажилчдад вакцин тарина гэдгийг Австрали улсын Эрүүл мэндийн ерөнхий мэргэжилтний үүрэг гүйцэтгэгч Пол Келли баталгаажуулсан юм.
Австрали улс ямар вакцинуудад хөрөнгө оруулсан бэ?
Квийнслендийн Их сургуулийн вакцинаас татгалзсанаар Австралийн Засгийн газарт гурван сонголт үлдээд байгаа. Эдгээр нь бүгд нэг хүнд хоёр тунгаар тарих бөгөөд 25 сая гаруй хүнд хүрэлцэх шаардлагатай.
AstraZeneca

Source: SBS News
“Энэ вакциныг бид нар вирус вектор гэж нэрлэдэг. Энэ нь вакциныг зөөвөрлөхийн тулд шимпанзегийн вирусийг ашигладаг ба бидэнд ямар ч хор хөнөөлгүй” гэж профессор Эстерман хэлсэн юм.
Австралийн биотехнологийн CSL компани Мельбурнд 50 сая тун вакцин үйлдвэрлэхэд бэлэн байгаа. Үйлдвэрлэлийн үйл явцаа эхлүүлсэн ч AstraZeneca зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авах хүртэл хэрэглээнд нэвтрүүлэх боломжгүй юм.
Novavax

Source: SBS News
Профессор Эстерман тус вакциныг “уургийн вакцин” гэж нэрлээд байгаа: туршилтаар баталгаажсан аргачлалаар хөгжүүлж буй энэхүү вакцин нь ирэх ондоо зөвшөөрөл авах тооцоололтой байгаа ба “Тэд нар 9-р сараас л гуравдугаар шатны туршилтаа эхлүүлсэн”, "Ингэснээр ирэх жилийн 5 болон 6-р сарын хүртэл хэрэглээнд гарахгүй" гэж хэлсэн юм.
Pfizer/BioNTech

Source: SBS News
Вакцин үр дүнтэй гэдэг нь батлагдсан ч хоёр тунгаар тарих шаардлагатай тул эхний ээлжинд таван сая Австраличууд л тариулахаар байна.
Холбооны Засгийн газраас хэд хэдэн хэлэлцээ зэрэг хийх стратеги барьсан нь маш чухал зүйл байсан гэдгийг Австралийн анагаахын холбооны дэд ерөнхийлөгч доктор Крис Моё хэлж байлаа.
Тэрээр "Үнэнийг хэлэхэд, амжилт олох хамгийн өндөр боломжтой вакцинуудыг үндэстнээрээ авах боломжийг олж авах нь асуудал байсаар ирсэн. Бүх өндгийг нэг сагсанд байлгах стратеги боломжгүй зүйл байлаа” гэж хэлж байлаа.
Харин Хөдөлмөрийн намын хувьд боломжит гурван төрлийн вакцин авах хэлэлцээ нь хангалттай биш гэж үзэж байгаа бөгөөд олон улсын хувьд таваас зургаан сонголттой байгаа нь шилдэг туршлага болоод буйг хэлсээр байна.
Pfizer вакциныг хадгалахад хэцүү биш үү?
Тиймээ. Тус вакциныг цельсийн хасах 70 градусаас доош хэмд байнга хадгалах шаардлагатай байгаа нь вакцинжуулалтыг ихээхэн түвэгтэй болгож байгаа.
Энэ талаар профессор Эстерман “Үүнийг тусгай саванд хадгалах шаардлагатай. Шингэн азот бүхий саванд дээд зэргийн хүйтэн орчинд хадгалдаг гэсэн үг” гэж тайлбарлав.
Энэхүү нэмэлт сорилт бүхий ложистикийн асуудлыг Австраличууд зохицуулж чадах уу гэсэн асуултад тэрээр: “үүнийг хийх боломжтой” гэсэн хариултыг өгсөн юм.

The Pfizer/BioNTech vaccine must be kept at very cold temperatures. Source: Getty
Түүнчлэн “Pfizer компани вакцинуудаа тусгай савалгаатайгаар Австрали руу тээвэрлэх болно. Тогтмол хүйтэнд байлгах шаардлага нь сорилт бий болгож буй ч Австралид үүнийг амархан шийдчих боломжтой” гэсэн тайлбарыг хийсэн билээ.
Pfizer/BioNTech вакцинтай адил mRNA төрлийн вакцинууд нь шинэ төрлийн технологи ашигласан учир Австрали улсад үйлдвэрлэх боломжгүй юм.
Үүнээс гадна “mRNA төрлийн вакцин үйлдвэрлэх боломжийг бий болгох талаар яриа гараад байгаа нь ирээдүйд цар тахлын үед маш их хэрэгтэй санаа юм,” гэдгийг ч мөн профессор Эстерман хэлсэн юм.
UQ/CSL-ийн вакцинд юу тохиолдов?
Квийнслендийн Их сургууль ХДХВ-ийн халдвар авсан гэх хуурамч-эерэг онош гарах болсны улмаас Австралийн Засгийн газар дэмжлэгээ зогсоосноор тоглоомоос хасагдсан юм.
“ХДХВ-ээс халдварлуулах эрсдэл байгаагүй” болохыг Сиднейн Их сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн профессор Роберт Бооё хэлж байв.
“Чухамдаа бага зэргийн уураг л ашиглаж байснаас бус жинхэнэ халдвартай вирустэй холбоотой зүйл огтоосоо байхгүй”
Гэвч эрдэмтдийн хувьд энэхүү вакцин нь ямар ч аюулгүй байлаа ч хуурамч-эерэг онош гарах нь эргээд Австралийн ХДХВ-ийн оношилгооны хөтөлбөрт нөлөөлөх, цаашлаад цусны донор, иргэдийн үзэл бодол, итгэлд нөлөөлөхүйц байсан гэж үзэж байгаа.
Вакцин хийлгэх талаар Австраличууд юу бодож байна вэ?
Вакцинжуулах аяныг үр дүнд хүргэхэд иргэдийн дийлэнх олонх нь мэдээллээр сайтар хангагдаж, вакцин хийлгэхэд бэлэн байх хэрэгтэй.
Өвчтнүүдийнхээ КОВИД-19 цар тахлын талаарх бодлыг тайвшруулахад жилийн хамгийн бүтээлч үеэ даваад буй Мельбурн хотын өрхийн эмч, доктор Абхишек Вермагийн хувьд боломжит вакцины талаар ор үндэсгүй ойлголтыг залруулахад анхаарч эхэлжээ.
Тэрээр "Вакцин аюулгүй юу? Вакциныг албадлагаар тариулах ёстой юу? Аюултай байж болзошгүй биш үү? гэх мэт маш олон асуулт бидэнд ирдэг" гэж хэлж байлаа.
Вакцин бүтээх уралдаанаас болж цаг хэмнэхийн тулд оромдож, аюулгүй байдал нь эрсдэлд орсон байх вий гэсэн айдас түүний өвчтнүүд дунд элбэг тохиож байгаа гэнэ. Тиймээс ч "бид энэ талаар өвтчнүүдтэйгээ нээлттэй ярилцаж, тэдний болдлыг сонсож байгаа" гэдгээ тэрээр хэлсэн юм.
Мөн тэрээр “Эрүүл мэндийн яамны болон клиник туршилтын мэдээллийг аль болох хэрэглэхийг оролдож байгаа. Бид үр дүнтэй, аюулгүй вакцинжуулалтыг сурталчлахын тулд баримтад тулгуурласан туршлагыг ашиглахыг хичээж байгаа” гэж ярьж байсан юм.
Австралийн Үндэсний Их сургуулийн 11-р сарын судалгаанд оролцсон 3061 Австраличуудын 58.5 хувь нь вакцин хийлгэнэ гэдгээ илэрхийлсэн бол зургаан хувь нь огт хийлгэхгүй гэж хариулсан байна.
Вакцинжуулалтад Австрали дахь нийгмийн бүх хэсэг хамрагдах уу?
Хэлний бэрхшээл, соёлын хувьд ялгаатай хэсэгт зориулсан оновчтой эрүүл мэндийн үйлчилгээ хомс байгаа зэргээс шалтгаалж шинээр суурьшиж буй тодорхой бүлгүүдийн хувьд ярианы гадна талд үлдэж байгаа гэдгийг доктор Верма хэлж байв.
Тэрээр "тэдгээр хүмүүсийн хувьд уламжлалт байдлаараа зарим эрх нь хязгаарлагдмал байдаг төдийгүй анхан шатны тусламж, ерөнхий эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахад хүндрэлтэй байдаг” гэдгийг онцолсны хажуугаар “Бодит эх сурвалжаас мэдээлэл авахгүй бол тэдгээр хүмүүс худал мэдээлэлд итгэх хандлагатай байдаг нь тодорхой саад үүсгэх болно гэж бодож байна" гэж хэлж байлаа.
Цар тахлын үеэд мужийн болон холбооны засгийн газрын яамд Австрали дахь хэл болон соёлын хувьд ялгаатай нийгмийн бүлгүүдтэй харилцахдаа алдаа гаргасан гэсэн шүүмжлэл явсаар байгаа. Ядмаг орчуулсан мэдээллүүдээс эхлээд соёлын төлөөлөгчидтэй нь зөвлөлдөөгүйн улмаас хүмүүс вирусийн талаарх албан бус мэдээллийн эх сурвалжид итгэх байдал гарсан аж.
"Цахим орчинд вакцины талаар маш их худал мэдээлэл явж байгаа" нь Австралийн нийгмийн цөөнх ч бус нийт ард иргэдийн хувьд тулгарч буй сорилт гэдгийг Викториа мужийн Исламын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адель Салман хэлж байлаа.
Тэрээр "Маш их айдас, хуйвалдааны таамаг явж байгаа учир зөв мессежийг үр дүнтэйгээр сурталчлах нь маш чухал гэж бодож байна. Эдгээрийг нэвтэлж хүмүүст хүрэх мессежийг илгээх хэрэгтэй бөгөөд үүнийгээ итгэж болохуйц эх сурвалжийг нь ашиглан тохирох хэлбэрээр түгээх нь чухал гэж бодож байна” гэж хэлсэн юм.
Түүний хувьд вакцинжуулалт эхлэхээс урьтаж холбооны засгийн газраас мэдээллийн аян эхлүүлэх уриалгыг гаргаад байгаа.
Харин Эрүүлийн мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Грег Хант "КОВИД-19 эсрэг арга хэмжээ авахдаа олон үндэстний дээд байгууллагууд, оролцогч талуудаас зөвлөмж, зөвлөгөө авах, зөвлөлдөх ажлаа засгийн газар үргэлжлүүлсээр байх бөгөөд үүнд вакцинжуулах ажлыг төлөвлөх хэрэгжүүлэхээс эхлээд харилцаа холбооны стратеги ч багтаж байгаа" гэдгийг SBS News-д хэлсэн билээ.
Засгийн газраас Хэл соёлын хувьд ялгаатай нийгмийн хэсгийн КОВИД-19 цар тахлын эрүүл мэндийн зөвлөх бүлгийг байгуулсан нь энэ сард анхны уулзалтаа хийгээд байгаа.
Ямар хүндрэл гарах боломжтой вэ?
Австрали улсын хэмжээнд вакцинжуулалт эхлэхэд гарч болох хүндрэл бий гэдгийг Квийнслендийн Их сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн, профессор Пол Гриффин хэлж байна.
"Цааш урагшлахын тулд бид ложистик болон вакцины чанарт эргэлзэх гэсэн хоёр гол асуудалдтай нүүр тулах болно гэж бодож байна. Эдгээр асуудлын аль алийг нь шийдвэрлэхэд хангалттай зүйл хийгээгүй гэж бодож байна" гэж тэрээр хэлсэн юм.
"Ложистикийн тал дээр маш их хүндрэлтэй тулах болно. Үндсэндээ, бид хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй.”
“Бид томуугийг эсрэг вакциныг боломжийг хэмжээнд хийсэн. Гэхдээ хүмүүсийг вакцинжуулахын тулд олон янзын аргачлалыг ашигласан. Бидний хувьд КОВИД-ын эсрэг вакциныг тарих шаардлагатай тооны хүмүүст нэгдсэн журмаар вакцинжуулалт хийж байсан тохиолдол байхгүй” гэж тэрээр хэлж байлаа.
Мөн “Хүмүүсий вакцин хийлгэсэн гэдэг баримтаа үзүүлэх чадамжтай байхын сацуу энэ бүгдийг бүртгэлжүүлэх нь маш чухам юм. Вакцинууд нь багадаа хоёр тунгаар хийгдэх болно. Хэрэв хүмүүс эхний тунгаа тариулчихаад дараагийн тунгаа хийлгэхээр ирэхгүй бол хамгаалалтын түвшин нь мэдэгдэхүйц муудах болно” гэсэн тайлбарыг хийсэн юм.
Вакцин үйлчлэх үү?
Вакцинжуулах хөтөлбөрийн урт хугацааны болон богино хугацааны зорилтуудын харьцуулалтыг маш сайн тодруулж өгөх хэрэгтэй гэдгийг доктор Моё хэлж байлаа.
"Вакцинууд нь таныг өвчлөхөөс сэргийлэх тал дээр үр дүнтэй байгаа ч вирусээр халдварлах эсвэл бусдад тараах тал дээр бид одоогоор итгэлтэй бус байна. Өөрөөр хэлбэл, энэ нь нэг зүйлд сайн байж болох ч бусад тал дээрээ тийм ч сайн бус байж болно гэсэн үг” гэж тэрээр хэлсэн юм.
Мөн “Бид дан ганц хувь хүнийг хамгаалах бус нийгмийн хэмжээний тархалтыг зогсоохыг хичээж байгаа. Ерөнхийдөө, эдгээр вакцинд сайн ч, муу ч талууд бий бөгөөд хэр удаан хамгаалах чадвартай байх вэ гэх зэрэг цөөн зүйлс одоог хүртэл тодорхой болоогүй байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Бид хэзээ илүү ихийг мэдэх вэ?
Австрали даяар вакцинжуулах аяны талаар нарийвчилсан мэдээллийг 1-р сард олон нийтэд түгээнэ гэдгийг профессор Келли ярьсан юм.
Австралид оршин суугаа хүмүүс бусдаас 1.5 метрийн зай барих ёстой. Оршин суугаа захиргаанаасаа тавьсан олноор цуглахтай холбоотой хязгаарлалтыг шалгана уу.
Хэрэв танд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол гэртээ байж, эмч рүү ярих эс бөгөөс 1800 020 080 дугаарт залгаж Коронавирусийн талаарх эрүүл мэндийн мэдээллийн шугамтай холбогдож оношилгоонд хамрагдах хэрэгтэй.
Та гэсэн хаягаар зочилж энэ талаарх мэдээ, мэдээллийг 63 хэл дээр авах боломжтой.
Өөрт хамаарах муж, нутаг дэвсгэрийн удирдамжтай танилцана уу: , , , , , , ,