COVID19 ВАКЦИН БА BOOSTER SHOT-ЫН ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ БҮХ МЭДЭЭЛЭЛ

Omicron хувилбарыг давах нэмэлт тун-вакцинжуулалтын тухай нэгтгэсэн мэдээллийг эндээс аваарай.

The Coordinator General of Operation COVID Shield Lieutenant General John Frewen receives his COVID-19 vaccination booster dose at Erindale Pharmacy in Canberra, Tuesday, December 14, 2021. (AAP Image/Lukas Coch) NO ARCHIVING

The Coordinator General of Operation COVID Shield Lieutenant General John Frewen receives his COVID-19 vaccination booster dose in Canberra. Source: AAPAAP Image/Lukas Coch

 

Австралийн муж, бүс нутаг бүрт вакцинжуулалт өндөр хувьд хүрснээр олон улсын аяллаа эхлүүлж, хөл хорионы хязгаарлалтуудыг ч бурууллаа.

Гэвч өндөр тархалттай Omicron, Delta хувилбаруудын халдвар нэмэгдэх хандлагатай байгаа учраас илүү сайн хамгаалалт үүсгэж, вакцины нэмэлт тунгаа хийлгэхийг эрүүл мэндийн ажилтнууд хүн бүхэнд уриалж байна.

Энэ нэмэлт вакцины үндсэн технологи нь 

“Ялангуяа Omicron хувилбар бараг дэлхий даяар тархаж байгаа энэ үед нэмэлт тунгаа хийлгэх илүү чухал болж байна” гэж Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Brendan Murphy ярьж байна.

BOOSTER CAMPAIGNS

Олон баярын өдрүүдээс өмнө Эрүүл мэндийн сайд Greg Hunt нэмэлт вакцинжуулалтын аяныг 12-р сарын эхээр эхлүүлсэн юм. Хоёр тун вакцин хийлгэсэн ч Omicron variant-ын эсрэг хангалттай хамгаалалт болохгүй учраас Австраличуудыг Booster Shot-оо аль болох эрт хийлгэхийг тэрээр уриалж байна.

Австралийн дархлаажуулалтын зөвлөх баг (ATAGI)-аас  хоёр дахь тун вакцин хийлгэснээс 6 сарын сарын нэмэлт хийлгэх байсныг 5 сар болгон ойртуулсан байна.

Одоогийн байдлаар 1.5 хүртэлх сая хүн яаралтай хийлгэх боломжтой байна.

ATAGI Pfizer-аас гадна нэмэлтээр хийлгэхийг зөвшөөрсөн. Иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд Холбооны засгийн газар болон муж, бүс нутгийн засгийн газрууд янз бүрийн кампанит ажил явуулж байна.

НЭМЭЛТ ВАКЦИН АХМАДУУДАД:  

Засгийн газрын зөвлөмжид 70 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг өвчтэй 65 ба түүнээс дээш насны хүмүүс, дархлаа султай хүмүүс, архаг өвчтэй 50 ба түүнээс дээш насны Aboriginal болон Torres Strait Island-ын хүмүүс коронавирусын халдвар авсан бол эрсдэл өндөр байна гэж үзжээ.

2020 оны 1-р сараас хойш 1,910 ахмад настнаа коронавирусын халдварын улмаас алдсан тухай мэдээг Холбооны засгийн газсгийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан байна.
PM Morrison received his COVID-19 booster vaccination with elderly Jane Malysiak in NSW.
PM Scott Morrison received his COVID-19 booster vaccination alongside Jane Malysiak in NSW. Source: SMH POOL
Ялангуяа Delta болон Omicron-ын халдвар авсан үед эрсдэл илүү өндөр байдаг ба вакцинууд нь вирусын улмаас хүндээр өвчлөх эсвэл нас барах эрсдлийг эрс бууруулдаг байна.

Тиймээс нэмэлт тунг юуны өмнө ахмад настнууддаа хийж эхэллээ. Мөн одоо 18 дээш насныхан ч нэмэлт тунгаа хийлгэх эрхтэй болсон.

Ахмад насны асрах газрын оршин суугчид урьдчилан сэргийлэх, нэмэлт вакцинаа Commonwealth clinic-үүдэд хийлгэж болно.

ХҮҮХДИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ

Австралийн эм, эмчилгээний хяналтын албанаас  хийхийг зөвшөөрсөн.  

Уг вакцин нь вирусийн эсрэг өндөр үр дүнтэй, ихэнх гаж нөлөө нь хөнгөн бөгөөд түр зуурын шинжтэй болохыг баталсан эмнэлзүйн туршилтын үр дүнд үндэслэсэн хүүхдэд вакцин хийх зөвшөөрөл олгосон гэж ATAGI-ын мэдэгдэлд дурджээ. өгч болох бөгөөд ирэх оны 1-р сарын 10-аас эхлэн GP-д болон Aboriginal Health Service-үүдэд, эмийн сан, муж, бүс нутгуудын эмнэлгүүдэд хийлгэх боломжтой.

ATAGI хоёр тунг найман долоо хоногийн зайтай хийлгэхийг зөвлөсөн ч халдварын нөхцөл байдалтай уялдуулан гурван долоо хоног болгож ойртуулсан байна.

5- 11 насны хүнд өвчтэй хүүхдүүд, Aboriginal and Torres Strait Island хүүхдүүд, хөл хөдөлгөөн ихтэй, дэгдэлт их гарсан бүс нутагт амьдардаг хүүхдүүд халдвар авах, хүндрэх эрсдэл өндөр байгаа тул COVID-19 вакцинд хамрагдах нь чухал гэж ATAGI зөвлөж байна.
child vaccinated
Vaccinating children can help reduce community transmission and prevent them passing the virus onto the wider community. Source: Getty Images
Өмнө нь COVID-19 халдвар авсан энэ насны хүүхдүүд өвчнөө эдгэсний дараа вакцин хийлгэх боломжтой. Хүүхдэд зориулсан тун нь насанд хүрэгчдийнхээс ялгаатай. 12 ба түүнээс дээш насныханд 30 микро граммтай вакцин хийсэн бол хүүхдүүдэд 10 микро грамм хийх юм.

Харин эхний тунгаа хийлгэсний дараа 12 нас хүрсэн бол дараагийн вакциныг том хүний тунгаар хийлгэх юм байна.

ИЛҮҮ ТУСЛАМЖ ХААНААС АВАХ ВЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Omicron хувилбарыг “санаа зовоох хувилбар мөн” хэмээн зарласны дараа Холбооны засгийн газраас нэмэлт тун хийх зохицуулалтаа эхлүүлсэн.

COVID-19 тусламж үйлчилгээний нэгдүгээр нарийн бичгийн дарга Dr Lucas De Toca вирусийн эсрэг эмчилгээний боломжууд бий болсон ч вакцин хийлгэхийн ач холбогдлыг тайлбарласан юм. "Харамсалтай нь нэгэнт COVID-19 халдвар авсан бол ямар ч гайхалтай эд шидийн эмчилгээ байхгүй" гэж тэрээр ярьжээ.
International students return to Australia
Booster doses provide an added layer of protection. Source: AAPAAP Image/Bianca De Marchi
Нэмэлт вакциныг хоёр дахь тун хийлгэснээс хойш 5 сарын дараа хийлгэх бөгөөд хийлгэсэн өдөр нь вакцины гэрчилгээнд бичигдэх юм.

Хүүхэд болон бүх насныхан , вакцин хийлгэх эмнэлгээ сонгож, захиалгаа өгөх боломжтой. Мөн өөрийн амьдран суугаа муж, бүс нутгийн хязгаарлалттай холбоотой шинэчилсэн мэдээллийг .

Мөн танд орчуулагч хэрэгтэй бол  орохоос гадна 1800 131 450 дугаарт залгаарай.

Вакцин болон захиалгатай холбоотой National Coronavirus Helpline-ны 1800 020 080 дугаарт залгаж аваарай. Мөн өөрийн эмч, эрүүл мэндийн зөвлөхтэйгээ ярилцаж илүү мэдээлэл авах боломжтой.

Өөрийн төрөлх хэл дээр мэдээлэл авч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг цаг алдалгүй авахыг хүсвэл  болон -д хандаарай.

 

 


Share
Published 20 December 2021 3:05pm
By Vrishali Jain


Share this with family and friends